Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн байгууллага (ЭМБ)-аас худалдан авах тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтыг нотолгоонд тулгуурлаж, цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх, чанарын шаардлага хангасан тохиолдлын төлбөрийг олгох хууль эрхзүйн орчин бүрдсэн билээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тусламж, үйлчилгээний чанарыг хангуулах, сайжруулах чиглэлээр сонгон шалгаруулалт зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах, нэхэмжлэлийн хяналт, эмнэлзүйн аудит, эрүүл мэндийн байгууллагад газар дээрх хяналт, шалгалт хийх, мессеж судалгаа явуулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагаа нь иргэн, даатгуулагчид үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, нотолгоотой, үр дүнтэй тусламжийг худалдаж авах, ЭМБ-ын хууль бус үйл ажиллагааг илрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Цаашилбал чанар, төлбөрийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарын үр дүн, үр ашиг дээшилж, тогтолцооны санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа хангагдах юм.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолоор “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус газар нь 2022 оны 10 дугаар сараас эхэлж уг шинэчлэн батлагдсан тогтоол, журмын дагуу нэхэмжлэлийн хяналтыг хийж, хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шинэчлэн батлагдсан тогтоол, журам, шалгуурын талаар давхардсан тоогоор гэрээ бүхий 1237 ЭМБ-д цахим сургалт хийсэн ба сургалтын агуулгыг багтаасан видео контентыг бэлтгэн ЭМДЕГ-ын цахим хуудсанд байршуулж, мэдээллийг нээлттэй түгээлээ. Түүнчлэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын дэлгэрэнгүй шалгуурыг өөрийн цахим хуудсанд байршуулж, ЭМБ-ууд бүрэн эхээр нь татаж авах боломжийг бүрдүүлсэн юм.
Эрүүл мэндийн байгууллагуудаас нэхэмжлэлийн нарийвчилсан хяналттай холбоотой ирүүлсэн саналуудыг судалж үзэхэд дийлэнх нь шалгуурын тооцоолол, аргачлалтай холбоотой асуудал байгаа учир энэ удаа та бүхэнд нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын үнэлгээнд ашигладаг дэлгэрэнгүй шалгуурын кодын тайлбарыг тооцоолох аргачлалын хамт хүргүүлж байна. Бидний зүгээс ил тод тавьж буй мэдээллийг ашиглаж иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээгээ оновчтой зохион байгуулж, үр ашигтай болон чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийг та бүхнээс хүсье.
-
3 цаг 2 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин