ЭМД: ДААТГУУЛАГЧДАД ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАХ” ГЭРЭЭ БҮХИЙ ЭМИЙН САНГУУДЫН АНХААРАЛД-5
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-03

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон эмийн сан хооронд 2022 онд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай  материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү.

Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт байрлах гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 10-НЫ өдрийн дотор gereelelt@emd.gov.mn цахим хаягаар  тус тус ирүүлсэн байна.

Заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн болон шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй бөгөөд гэрээг дүгнэхгүй болохыг анхааруулья.

Жич: Баянзүрх дүүрэгт байрлах эмийн сангуудаас 2023 оны 01 дүгээр сард гэрээ дүгнэх материал ирүүлснээс бусад нь хамрагдахыг анхаарна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.175.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.