ЭМД: Иргэн эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг эмнэлэгт хэвтэлгүйгээр амбулаториор авах боломжийг өргөжүүллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-17

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулаа.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

Манай улсын эмнэлэгт хэвтэлтийн түвшин Дэлхийн дундажаас 4 дахин их, Эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудаас 2 дахин их байна. Иргэдийн дунд эмнэлэгт сувилгаа хэлбэрээр хэвтэн эмчлүүлэх сонирхол маш их, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт хангалтгүй байгаа тул бодлогоор амбулаторийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэн заавал эмнэлэгт хэвтэх бус өдрийн эмчилгээний түүх нээлгэж эмчилгээ хийлгэх, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх, амбулаториор мэс ажилбар хийлгэх зэрэг тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.