ЭМД: Гэрээний үүргээ зөрчсөн байгууллагуудад дараах арга хэмжээг авлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-07

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байна. 

 Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Анан” өрхийн эрүүл мэндийн төв, ”Түмий булаг” ХХК-ийн ”Тал булаг” эмийн сангуудад гэрээний хэрэгжилт болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд хяналт шалгалтыг хийлээ. 

 Хяналт шалгалтаар “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар нь орон нутгийн даатгуулагч-иргэдийн регистрийн дугаарыг ашиглан жор бичиж, “Тал булаг“ эмийн сангаас хөнгөлөлт эдэлсэн нь тогтоогдсон тул дээрх эмч нарын жор бичих эрх болон “Тал булаг“ эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг тус тус хааж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн акт тогтоон биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.85.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.