ЭМД: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэдийн халааснаас төлөх хэмжээг бууруулж, санхүүгийн эрсдлээс хамгаалах шийдвэр гаргалаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-25

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар оруулж, батлуулаа.

 

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг  батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

 

7️⃣Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэдийн халааснаас төлөх хэмжээг бууруулж, санхүүгийн эрсдлээс хамгаалах шийдвэр гаргалаа.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар иргэнээс төлөх төлбөрийн хэмжээг хувиар тогтоох нь иргэд санхүүгийн хувьд ядууралд илүү өртдөг байна. Иймд тогтмол дүнгээр төлөх хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд төлөх иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг бууруулав. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ 113,6 сая төгрөг бөгөөд иргэн, даатгуулагч хувиасаа 28,4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх хэмжээ 5 сая төгрөг болгож бууруулж, санхүүгийн эрсдлээс хамгаалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.6.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.