СХД: ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүй долоон худагт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэн, аж ахуйн нэгжид 2023 оны 7 дугаар сарын 6-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Хурлын танхимд сургалт зохион байгууллаа. Сургалтад:
- Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Хүй долоон худагт худалдаа үйлчилгээний талбайн зураглал”
- Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай”
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Эрүүл ахуйн халдвар хамгаалал”
- Нийслэлийн Мал эмнэлгийн газар “Мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний хадгалалт, чанар аюулгүй байдал, бүтээгдэхүүнээс дээж авах”
- Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв “Эрчим хүчний хэрэглээ, холболт”
- Хотын стандарт хяналтын газар “Шингэрүүлсэн шатдаг хийн баллон тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй ажиллагаа”
- Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэс “Галын аюулгүй байдал”
- Хаан банк “Пос терминал”
- Дашваанжил “Газ цэнэглэлт”
- Дельта Фүүдс ХХК “Бүтээгдэхүүний танилцуулга” зэрэг сэдвээр танилцуулга хийлээ.
Энэ жилийн хувьд Хүй долоон худгийн үйлчилгээний талбайд хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 265 иргэн, аж ахуйн нэгж үйлчилгээ гаргахаар бэлтгэл ажил хангагдаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20