СХД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс хороодын зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан энэ сарын 3-ны өдрөөс 5-ны өдрийн хооронд дүүргийн 43 хорооны 215 гишүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, хуульч Г.Баясгалан, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээл ба хүний эрх”, “Мэргэжлийн нөхөн сэргээлт”, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн олон талт мэдлэгийг олголоо. Үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцох, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, салбар зөвлөлийн уялдаа холбоо, хууль эрх зүйн талаарх мэдлэгийг сайжруулах зорилготой.
Мөн хэлэлцүүлэг, санал хүсэлтийг “Иргэдийн оролцоотой санал асуулгын хэлэлцүүлгийн үнэлгээ”-ий аргачлалаар зохион байгууллаа. Цаашдаа тус зөвлөлийн гишүүд сургагч багшаар бэлтгэгдэн өөрсдийн хороодын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.119.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20