СХД: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд усархаг бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хороодын нутаг дэвсгэр нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц хороолол доторх замууд, үерийн далан суваг шуудууны хоолой бөглөрөх, нүхэн орц гарцууд усанд автах, гэр хорооллын гудамжнуудад ус урсаж замын эвдрэл гарах зэрэг нөхцөл байдлууд үүссэн.
Дүүргийн Онцгой комисс өнөөдөр /2023.07.05/ 09 цагт хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн” шуурхай штабыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Захиалагчийн алба ОНӨААТҮГ, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГазар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасгууд 4 бүсэд үерийн ус соруулах тусгай төхөөрөмжит 5 автомашин, 4 мото помп, 1 ковш, 1 экскаватор, 1 автогрейдрийн хүчин чадалтайгаар шуудуу ухах, далан босгох, шороо шуудайлж нөөцлөх, гудамж түрэх, ус соруулах ажлыг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна.
Мөн БЗД-т үүссэн нөхцөл байдал дээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй байрны подвалын ус соруулах ажлыг хийж байна. Дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний 15 үйлчлэгч Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт далангийн шороо шуудайлах ажилт нэмэлт хүчээр ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.146.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20