СХД: ҮЕР УС, БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДЛАА
Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн удирдлагууд өнөөдөр /2023.07.04/ шуурхай хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Хурлаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүх хороодод байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмж өгөх, Үерийн аман дээр буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг нарийвчлан гаргах, Дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл байдлыг хангах, болзошгүй үерийн үед ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн одоогийн нөхцөл байдал дээр дүүргийн Онцгой байдлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллан яаралтай үнэлгээ хийж, ажлын хуваарь гаргах чиглэл өгөв.
Дүүргийн хэмжээнд удирдлагууд, Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Захиалагчийн алба ОНӨААТҮГ—ын нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ус соруулдаг 5 автомашин, 4 мото помп, ковш, экскаватор, автогрейдер, 3 хово маркийн авто машинтай ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.105.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20