СХД: ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ ЧИГЛЭСЭН “ТӨГСӨЛТ”-ИЙН ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-ын дэмжлэгтэйгээр халамж хүртэгч зорилтот бүлгийн иргэдэд зориулсан хэт нэг талыг барьсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж, ажилтай, орлоготой болгох зорилготой “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг Монголын улаан загалмай нийгэмлэг Сонгинохайрхан (СХД), Баянзүрх (БЗД), Чингэлтэй (ЧД)-т хэрэгжүүлж буй.
Тус төслийн аргачлалаар Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж буй туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх, нөхцөл байдалтай танилцах, туршилтын хөтөлбөртэй холбоотой асуудлуудаар дүүргийн удирдлагууд, дунд шатны ажилтнууд, Улаан загалмайн хорооны холбогдох албан тушаалтнууд, коуч нартай АХБ-ны Зүүн Азийн Бүсийн газрын нийгмийн хамгааллын Тэргүүлэх мэргэжилтэн Карин Шельцих, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Л.Итгэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны НХҮХ-ийн дарга А.Чимэгсүрэн, МТГ-ын дарга Д.Даваажаргал, МТ-ийн зөвлөхүүд уулзлаа.
Энэхүү “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр” нь 2022-2024 онд хэрэгжих бөгөөд нийслэлийн 1520 өрх хамрагдах бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 886 өрх сонгогдсон.
Дүүргийн хэмжээнд 20 коуч сонгогдсон 21 хорооны 886 өрхөөр зочилж суурь судалгаа хийсэн бөгөөд 1,2,4,7,8,9,10,22,24,25,26,31,32,33,34,35,36,39,40,42,43 дугаар хороодод хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэгт төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр нь нийт 18.5 сарын хугацаанд дараах 6 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг батлаад байна. Үүнд:
Зорилт-1: Туршилтын төслийн бэлтгэл ажил, нарийвчилсан төлөвлөгөө
Зорилт-2: Коучийн сонголт ба сургалт
Зорилт-3: Үр нөлөөний үнэлгээний арга зүй болон хяналт үнэлгээний аргачлал (төгсөлтийн шалгуур болон хүрэх индикатор)
Зорилт-4: Нийт 28 хороонд 1520 өрхийг сонгох зорилтот бүлгийг баталгаажуулах үйл явц болон үр шим хүртэгчдийн сургалт
Зорилт-5: Зах зээлийн судалгаанд үндэслэсэн өрхийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааны сонголт, хөрөнгө худалдан авалт
Зорилт-6: 56 хороонд хөтөлбөрт хамрагдсан болон хяналтын бүлгийн 3040 өрхийн суурь ба эцсийн үнэлгээ.
Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүдэд хөгжлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьж байна. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, боловсролын үйлчилгээнд хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамжийн үйлчилгээнд хамруулах зэрэг тухайн өрхийг цогцоор нь хөгжүүлэхээр хамтарсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 9 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин