СХД: ХАМТАРСАН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-02-03
 
Дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа Засаг даргын тамгын газрын дэд бүтцийн салбарын хэлтэс, тасаг, Хог тээврийн байгууллагууд, цас цэвэрлэгээний байгууллага, хороодын Хог хаягдлын олон нийтийн байцаагч нартай хамтарсан шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2023.02.03/ зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж байгууллагуудын 50 метр талбайн зураглалыг шинэчлэн хийгдэж буй ажлын явц, Түргэн үйлчилгээний цэгүүдийн нөхцөл байдал, гэрэлтүүлэг, тохижилт, халиа дошин, хориглосон бүсээс мал гаргах, хог тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах талаар хэлэлцлээ.
Мөн удахгүй болох сар шинийн баярыг угтаж их цэвэрлэгээг зохион байгуулан айл өрхийн ахуйн хог хаягдал тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, давтамжийг нэмэгдүүлэх, нэмэлтээр шөнийн тээвэрлэлт хийх, үерийн далан суваг шуудуу, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашлага, тэмдэг, автобусны буудал, сандал, хогийн савыг угаах зэрэг ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явцын тайланг 7 хоног бүр танилцуулахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.