PISA 2022 үнэлгээний үр дүнг олон нийтийг мэдээллэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 60 хүний сургалтыг зохион байгууллаа
Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн 90 гаруй орон хамрагддагаараа олон улсын томоохон үнэлгээний нэгд зүй ёсоор тооцогддог. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдгаараа онцлог юм.
Монгол улс PISA-2022 циклд анх удаа хамрагдсан бөгөөд тус үнэлгээний үр дүнг OECD-аас 12 сарын 05 -ны өдөр зарлах гэж байна. Үүнтэй уялдуулан PISA 2022 үнэлгээний үр дүнг олон нийтийг мэдээллэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагын төлөөлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 60 хүний сургалтыг зохион байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20