Цэцэрлэг болон ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх журмыг шинэчлэхтэй холбоотой хэлэлцүүлэг боллоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-24
Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх журмыг шинэчлэхтэй холбоотой хэлэлцүүлгийг 11 сарын 17-ны өдөр, 11 сарын 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл нийт 68 хүн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид журмын төсөлтэй танилцаж, өмнө 2 удаа зохион байгуулагдсан гүйцэтгэлийн үнэлгээнээс явц, үр дүнд тулгуурлан өөрийн болон хамт олны саналыг илэрхийлж журмын төсөлд тусгах үнэлэх шалгуур, үзүүлэлт, оноо, үнэлгээний арга хэрэгслийн талаарх саналыг хэлэлцэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.