ХУД: “Мөнгөн Хан-Уул” өвлийн спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/94 дүгээр захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн иргэд аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын дунд “Мөнгөн Хан-Уул” өвлийн биеийн тамир спортын арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн 31 хэлтэс албадын 300 гаруй албан хаагчид халуун бүлээрээ нэгэн өдрийг байгууллагуудын хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсгаар хөгжилдөн оролцож:
1. Гүйлтийн цанын буухиа
2. Мөсөн шагайн харваа
3. Флаш моб зэрэг өвлийн спортын төрлөөр авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдлөө.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр Онцгой байдлын хэлтэс
II байр Цагдаагийн газар
III байр Эрүүл Мэндийн Төв
ГҮЙЛТИЙН ЦАНЫН БУУХИА ТӨРӨЛД:
I байр Цагдаагийн газар
II байр Онцгой байдлын хэлтэс
МӨСӨН ШАГАЙН ХАРВАА ТӨРӨЛД:
I байр Цагдаагийн газар
III байр Онцгой байдлын хэлтэс
ФЛАШ МОБ ТӨРӨЛД:
II байр ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс
III байр ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв тус тус шалгарлаа.
Энэ удаагийн “Мөнгөн Хан-Уул” өвлийн спортын арга хэмжээ Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, Сандагаа багш цана дугуйн холбоо хамтран явуулж гүйлтийн цанын буухиа, Монгол үндэсний спортын төрөл мөсөн шагайн харваа зэрэг өвлийн спортын төрлүүдийг иргэдэд сурталчлан таниулж байгаа нь урд жилүүдээс онцлогтой.
Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн Монгол Улсад ховордсон мод, бут, сөөг, ургамлын төрөл зүйлийг дахин сэргээх зорилгоор байгуулагдсан бөгөөд бүтээн байгуулалтын явцдаа нэг ч мод, бутыг тайралгүй байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан байгуулагдсан учир байгалийн сайхныг мэдрэх, амьтад ургамалтай танилцан шинэ зүйлсийг өөрийн нүдээр харах нь байгаль экологийн талаарх мэдлэгийг олж авахаас гадна түүнийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх ач холбогдолтой ЭКО хүрээлэн юм.
Хамтран ажилласан Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, Сандагаа багш цана дугуйн холбооны хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 4 мин
-
10 цаг 47 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин