ХУД: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо
Б.Норовням
Үйл явдал
/
2023-02-08
Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолбор барилга угсралтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
 
Тус цогцолбор барилга нь эмчилгээ, төрийн үйлчилгээний 18 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилттой 2 ариун цэврийн өрөө, энгийн 2 ариун цэврийн өрөөтэй, авто зогсоолтой, зоорьтой 2 давхар барилга юм.
 
Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 9553 хүн ам нэг дор нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Жигүүр эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.98.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.