Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар улс, нийслэл, дүүргийн хамтын ажиллагааны чиглэлээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Хан-Уул дүүрэгт зочлон ирсэнд талархал илэрхийлэв.
Элчин сайд Зафер Атеш хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаа талаар дурдаж, Засаг дарга Ж.Алдаржавхлан хот нийтийн аж ахуй, тохижилтийн чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр тал хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллах үүд хаалга үргэлж нээлттэй төдийгүй Турк улсын хотуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
-
9 цаг 33 мин
-
15 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин