Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын “Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын групп” компанийн дэд ерөнхийлөгч Чэнь Жун-ыг хүлээн авч уулзлаа. Тус компани хөрөнгө оруулалт, зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашиглалт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг, Хятадын төрийн өмчит компани юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 150 гаруй оронд олон тооны тээврийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж байна. Талууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын “TBEA” компанийн гүйцэтгэх захирал Ма Шүпин-тай уулзаж Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн талаар ярилцлаа. Тус компани төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, 2020 оноос хэрэгжүүлж байна.
-
2024-11-20