ХОВД: Аймгийн ИТХ, Төрийн Аудитын газар, Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс гэсэн 3 байгууллага хамтран ажлын бүтээмж сайжруулах, эрчимжүүлэх аяныг эхлүүллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-11-08
Байгууллагын нийт ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байранд эмх цэгцтэй ажиллах, ажлын ашиглалтын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн ИТХ, Төрийн Аудитын газар, Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс гэсэн 3 байгууллага хамтран ажлын бүтээмж сайжруулах, эрчимжүүлэх аяныг эхлүүллээ.
Энэ ажлын хүрээнд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн НХУС-ийн багш, доктор, профессор Ц.Пүрэвсүрэнг урьж “Байгууллагын соёл” сэдэвт сургалт, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэбатыг урьж “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр хуулийн сургалтыг 3 байгууллагын албан хаагчдад хүргэлээ.
Цаашид төрийн албан хаагчийн хувцаслалтын стандартыг мөрдөх, байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулах, хөдөлгөөн эрүүл мэндийг бэхжүүлэх ажлын байрны дасгал хийж хэвших болон ажлын байрны эмх цэгцийг сайжруулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөний дагуу хамтран хэрэгжүүлнэ.
Ингэснээр ажлын бүтээмжийг сайжруулж, эрчимжүүлэх, хөршийн үнэлгээ хийх олон давуу талтай гэж үзэж байна

May be an image of 3 people, people studying and text

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.73.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.