Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон Хэрэм” төслийн гуравдугаар шатны хүрээнд Монгол улсад (Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд), Ойжуулалтын дэд бүтэц байгуулах ажлын хэсэгт болон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд БНСУ-аас мэргэжилтэн урин ажиллуулахаар зөвшилцсөн юм.
Уг ажлын хүрээнд тус мэргэжилтнүүд зургаадугаар сарын 19-өөс 28-ны хооронд Монгол улсад ажилласан юм.
“Үндэсний ойн үрийн сортын төв” нь Солонгосын Ойн албаны харьяа агентлаг. Туслах баг, Ургамлын сорт хамгааллын газар, Үр суулгацын менежментийн газар гэсэн дөрвөн салбар нэгжээс бүрддэг бөгөөд 1016 га талбай бүхий үрийн талбайд менежмент хийж ажилладаг.
Тус төв нь 2030 он гэхэд ургамлын сорт хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, үр, суулгацын бүтээмжийг 100 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд шинэ сортуудыг хөгжүүлэхийг дэмжих, ойн сорт хамгаалах тогтолцоог бүрдүүлэх замаар Солонгос улсын хэмжээнд менежментийн тогтолцоог бүрдүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, ойн генетик нөөцийн менежментийн тогтолцоог бүрдүүлэх, ашиглалтыг дэмжихээр ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарKorea-Mongolia Greenbelt Project 한-몽 그린벨트 프로젝트 Хөвсгөл аймгийн БОАЖГазарӨвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарСэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар