ХОВД СУМ БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМД ХОЛБОГДОНО
Б.Норовням
Үйл явдал
/
2023-07-24
"A0305" дугаартай улсын чанартай Ховд-Баян-өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн 18.7 км хатуу хучилттай авто замын нээлт өнөөдөр /2023.07.24/ Ховд аймгийн Ховд суманд боллоо.
Тус арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн, С.Бямбацогт тэргүүтэй албаны төлөөлөл, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд АЗЗА ТӨХК-ийн захирал Н.Батцагаан, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн удирдлага, ажилтнууд, сум орон нутгийн удирдлагууд ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү авто замын бүтээн байгуулалтын ажил нь "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 18.7 зам хатуу хучилттай авто замын барилгын ажил хэрэгжиж байна.
Төслийн гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК зам барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа бөгөөд зам барилгын ажилд өдөр тутмын технологийн хяналтыг “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК гүйцэтгэх юм байна.
Нээлтийн арга хэмжээг Зам, тээвэр хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн, С.Бямбацогт нээж үг хэллээ.
Тэр бээр,
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон “Нутгийн- Зам” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 330 сумдыг үе шаттайгаар хатуу хучилттай авто замаар холбох ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн 17 сумаас 14-дэх сум нь хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдох боломжтой болж байгааг дурдлаа.
Ховд сумын ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн авто замд холбогдох том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаад тус сумын удирдлагууд, нутгийн иргэд талархалтай байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.