ХОВД: Ховд аймгийн өндөр настан /105 настай/ Халдхан овогтой Амила Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар /2023.07.09/ Ховд аймгийн Ховд сумын өндөр настан Х.Амилааг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар гардуулж баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Х. Амила нь 1918 онд төрсөн. Тэрээр 17 насандаа нөхөр Ауганбайтай гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ Ховд аймгийн Буянт сумын нэгдэлд 20 жил саальчин, Ховд суманд 13 жил газар тариалан, мал аж ахуй эрхэлж улс орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан.
Өндөр настан Х. Амила нь өдгөө 180 гаруй ач зээ, гуч нартай өнөр бүл болсон байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20