ХОВД: МИАТ төрийн өмчит компани 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээлээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-06-30
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд МИАТ ТӨХК орон нутгийн 9 чиглэлд нислэгээ сэргээж, өнөөдөр /2023.06.30/ Улаанбаатар-Ховд чиглэлд анхны нислэгээ үйлдлээ.
?Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани орон нутгийн нислэгээ сэргээж 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж анхны нислэгээ Ховд аймагт хийж байгаад баяртай байна. Орон нутгийн нислэгийг сэргээх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нислэгийн тариф 2-2.5 дахин буурч гадаад, дотоодын аялагчид төдийгүй алслагдсан бүс нутгийн иргэдийг ая тухтай зорчиход томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-даа талархал илэрхийлье.” хэмээлээ.
?МИАТ ТӨХК-ний CRJ-200 агаарын хөлөг Ховд, Хөвсгөл, Улиастай, Улаангом, Даланзадгад, Чойбалсан, Алтай, Өлгий чиглэлд орон нутгийн нислэг үйлдэнэ.
?Мөн нийслэлээс 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.198.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.