ХОВД АЙМГИЙН ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Хамтарсан багийн гишүүдийн үүрэг, оролцооны талаарх нэгдсэн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр батлагдсан журмыг танилцуулах, жендэрт суурилсан хүчирхийлэл, кейс менежментийн талаар арга зүй олгох, хамтран ажиллах ур чадварыг сайжруулах зорилгоор “ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД” зориулсан сургалт манай аймагт болж байна.
Тус арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди оролцлоо.
Хамтарсан баг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд салбар бүрийн төлөөллөөс бүрдэн онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Энэ удаагийн сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн Амын сан, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран энэ сарын 29,30-ны өдрүүдэд Баянбулаг зусланд зохион байгуулж байна.
Сургалтад манай аймгийн 17 сумын хамтарсан багийн 120 гаруй гишүүн оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.103.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20