ХААБ: ХОНИНЫ НООСЫГ ФОРВАРД ГЭРЭЭГЭЭР АРИЛЖЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-07-04
 
2023 оны 06 сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод биржийн үйл ажиллагааг сурталчлан таниулах “ Ургадаг цагаан алт” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, биржийн байнгын гишүүн “Цэц инвест” ХХК, ноос, ноолуурын үйлдвэр
”Лидер кашимер” ХХК, хонины ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК, “Амар хяргагч”, “Share Mongolia”ТББ хамтран ажиллаж, малчид, хоршоод өргөнөөр оролцлоо. Өдөрлөгийн үеэр “Сангийн далай шарга” хоршоо болон иргэн Б.Бадрах нар 20тн хонины ноос арилжаалах форвард гэрээг “Лидер кашимер” ХХК-тэй байгуулсан бөгөөд гэрээний үүргийн хэрэгжилтийг бирж хангуулж ажиллана. Форвард гэрээ нь урьдчилан тохиролцсон нөхцөлөөр тодорхой хугацааны дараа нийлүүлэх гэрээ бөгөөд талууд үнийн өөрчлөлтийн болон нийлүүлэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж, малчид хоршоод нийлүүлэх түүхий эдээ төлөвлөх, үйлдвэр болон бусад худалдан авагчид худалдан авалтаа төлөвлөх зэрэг талуудад санхүүгийн хувьд тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. Мөн өдөрлөгийн үеэр цахилгаан хайчаар хонь ноослох DEMO үзүүлбэр болон хяргасан ноосыг ангилан ялгах талаар сургалт хийж, ангилан ялгалт хийсэн ноосыг үндэсний үйлдвэрлэгч нарт чанартай нь уялдуулан ялгаатай үнээр борлуулах замаар малчид, хоршоод орлогоо нэмэгдүүлэх боломжийг сурталчилан таниуллаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.