ХОВД: ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО
Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 102 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг 2004 оноос хойш “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.
Өнөөдөр /2023.03.01/ уламжлал ёсоор ахмад буурлууд, ард иргэдийн төлөөлөл, болон аймаг орон нутгийн удирдлагууд Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Мөн Ховд аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр гардуулав.
Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис зэрэг спортын тэмцээн, бөхийн барилдаан хөтөлбөрийн дагуу болж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.152.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 11 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин