ТӨР, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ОРОЛЦСОН "ЭКО ЖОРЛОН-ЭКО ОРЧИН" ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-04
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр, Засаг даргын албан даалгавар, “Эко жорлон” дэд хөтөлбөрийн хүрээнд "ЭКО ЖОРЛОН-ЭКО ОРЧИН" зөвлөгөөнийг өнөөдөр Нутгийн Удирдлагын ордонд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд 15 сумыг ЗДТГ, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зооноз өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн байгууллагууд болон ТББ, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр хөрсний бохирдлыг бууруулах, халдварт өвчний эрсдэлийг арилгах зорилгоор гаргасан Өмнөговь аймгийн Засаг даргын албан даалгавар болон “Эко жорлон” хөтөлбөрийн журмыг танилцуулж, холбогдох байгууллагууд мэдээ, мэдээлэл өгч ажиллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.