ХААБ: МАЛЧИД НИЙТ 2000 ГАРУЙ БОГ, БОД МАЛЫГ ДУНДЫН ЗУУЧЛАЛГҮЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД АРИЛЖЛАА
Хөдөө аж ахуйн бирж нь өнгөрөгч баасан гариг буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Эмээлтэд байрлах Ложистикийн төвд МАЛЫН ТӨРӨЛЖСӨН АРИЛЖААГ зохион байгууллаа. Малчин үйлдвэрийг холбосон дундын зуучлалгүй тус арилжаанд 4 аймгийн 10 гаруй сумдаас ирсэн малчид 428 хонь, 334 ямаа, 3 бод нийт 765 толгой малыг үйлдвэрт шууд арилжиж, 600 бог малын форвард гэрээний арилжааг хийлээ. Тус арилжаанд Мах Импэкс ХК, Агро нэгтгэл трейд, Кенбо ХХК, Глобал органик трейд ХХК, Дэлгэрэх ХХК тэргүүтэй 10 гаруй мах боловсруулах үйлдвэр, худалдан авагч оролцож малчны гараас шууд худалдан авалт хийсэн.
Уг арга хэмжээ нь арилжааны малд малын эмчийн үзлэг хийгдэж, гарал үүслийг хянан баталгаажуулах зэрэг мал эмнэлгийн байгууллагын хяналт дор зохион байгуулагдсан нь онцлог байлаа.
Мөн тус арилжааны үеэр Нүүдэл Тэжээл ХХК малын тэжээлийг үйлдвэрийн үнээр борлуулах цэг ажиллуулсан нь малчдын эрэлт хэрэгцээг хангасан цаг үеэ олсон ажил болсон.
Малын төвлөрсөн арилжаа нь зөвхөн нийслэл хот төдийгүй Увс, Завхан аймагт энэ сарын 8-12-ны өдрүүдэд мөн зохион байгуулагдаж 800 гаруй бог мал арилжаалагдсан юм.
Хамтран ажилласан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, @Монголын махны холбоо Төв аймгийн Аргалант сумын ЗДТГ-т баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.255.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20