Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
2023-02-09

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНТУ-ын олон муж, хот тосгоныг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирч байгаад гүнээ гашуудаж, сэтгэл зүрх шимширч байна. Хүнд гамшигт амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхдөд болон түүхэн холбоотой Турк Улсын нийт ард иргэдэд Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ хүнд цаг мөчид Монгол Улс төдийгүй дэлхий нийт Туркийн ард түмний уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж байна. Улс орнуудын үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж гамшгийн хохирол, хүндрэлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна. Турк Улс энэхүү хүнд сорилтыг дэлхийн улс түмний хамт даван туулна гэдэгт бүрэн итгэж байна” хэмээв.
БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш “Байгалийн гамшигт 10 гаруй мянган хүн амиа алдаж бидэнд маш том гарз, хохирол учраад байна. Хүнд цагт аврах багаа илгээсэн цөөхөн орны нэг нь Монгол. Монгол Улс ковидыг амжилттай даван туулсан. Цар тахлын үед сайн ажилласан, туршлагатай, сор болсон залуусаа манай улсад илгээлээ. Монголын баг гамшгийн голомтод ажиллаж, хүний амь аварч байна. Бидэнтэй хамт байгаа монголчууддаа гүн талархал илэрхийлье” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.