Египет Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв.

Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Элчин сайд  Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.70.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.