Зээлээр борлуулах нь экспортын ашгийг 40 хувь нэмэгдүүлдэг
Даяаршсан дэлхийд олон улсын худалдааны чиг хандлага ч өөрчлөгдсөөр байна. Худалдан авагч, түншүүддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөвхөн бэлэн мөнгөөр худалдаалснаас илүү зээлээр худалдан авах нөхцлийг санал болгох нь ашиг орлогыг дунджаар 40%-иар өсдөг гэдгийг Дэлхийн худалдааны байгууллагаас хэдийнээ нотолжээ. Мэдээж итгэлтэй, баталгаатай гэрээний үндсэн дээр Зээлийн худалдаа явагдах бөгөөд эрсдлийг бууруулах Экспортын зээлийн даатгалын үйлчилгээ олон улсад бий. Гадаад дахь худалдан авагч танаас зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг ямар нэг шалтгаанаар төлөөгүй тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөх үйлчилгээ Монголд албан ёсоор нэвтэрснийг танилцуулъя.
Хилийн чанадад бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах гарцаа олсон ч эрсдлээс болгоомжилж шийдвэртэй алхам хийж чадахгүй байвал таны эрсдлийг хамгаалах “Экспортын зээлийн даатгал”-ын үйлчилгээний баг таны өмнөөс гадаад харилцагчийг судалж, зээлээр бараагаа худалдах мөнгөн дүнгийн дээд хязгаарыг тогтоож, даатгалын үнэлгээг тооцож гаргадаг. Судалгаа, хяналт, зөвлөх үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Тинүбү компаний эрсдэлийн шинжээчидтэй хамтран гүйцэтгэдэг.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.58.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20