Даатгалын бүтээгдэхүүний ач холбогдлыг тодорхой эрсдэл үүсэх үед нөхөн төлбөр амжилтай авснаар хэрэглэгч ойлгодог онцлогтой. Нөгөө талаар даатгагчийн чадамжид эргэлздэг хандлага бий. Тиймээс давхар даатгалын хамтын ажиллагаа чухал. Олон улсын тэргүүлэгч давхар даатгагч СКОР компанитай экспортын зээлийн давхар даатгалын гуравласан гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Таны гадаад худалдан авагч зээлээр авсан барааныхаа төлбөрийг төлөхгүй бол бид эрсдлийг үүрч өмнөөс нь танд тэрхүү төлбөрийг төлөх болно. Энэхүү эрсдлийн 80%-ийг олон жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч давхар даатгалын компани SCOR хариуцан ажиллаж байгаа тул экспортоо зээлийн нөхцлөөр хийхдээ эргэлзэх хэрэггүй.
“Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах том зорилгодоо “Экспортын зээлийн даатгал”-тай хамтран хүрээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20