ДАРХАН ХОТОД “ИД ШИДИЙН ОРОН” СҮНДЭРЛЭНЭ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-20
Залуучуудын гэх тодотголтой найрамдлын Дархан хотдоо “Ид шидийн орон”-ыг байгуулахаар “Найрамдалын ид шид сургалт судалгааны төв” ТББ нь өнгөрсөн 01-р сараас ажлаа эхлүүлж, аймгийн Засаг дарга Б.Азжаргалд санаачилгаа хүргүүлж тэрээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын дарга Д.Батчулуун нар Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт сүндэрлэх “Ид шидийн орон” төсөлд газар эзэмшүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, ИТХ-ын нэрийн өмнөөс гардууллаа.
Мөн аймаг орон нутгаас хүүхдийн төлөөх энэхүү төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн 50 сая төгрөгийн хандивыг олголоо. Ийнхүү Ид шидийн орон төсөл аймаг орон нутаг, Зулзагын зуслангийн хүүхдүүдийн сэтгэлийн хандиваар эхэлж байна.
Энэ төв байгуулагдсанаар бүх насны хүүхдүүд үнэ төлбөргүй гадаад дотоодын сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах юм.
2 давхар 15 өрөө бүхий цогцолбор болон босох Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийг төслийн гишүүд 2025 он гэхэд ашиглалтад оруулна гэсэн ирмүүн хүсэл зорилготойгоор нэгдэн ажиллаж байна гэлээ.
Та бүхнийг ид шидтэй ах эгч, аж ахуй нэгж байгууллага болохыг уриалж байна.
Хандивын данс: ХААН банк-511 939 4201
Хүлээн авагч: “Найрамдлын ид шид сургалт, судалгааны төв”ТББ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.