Эрчим хүчний реформын хүрээнд энэ салбарын алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг ТАТАН БУУЛГАЖ, нийлүүлэх, асуудал гаргаад буй захирал удирдлагуудыг ХӨӨЖ ЯВУУЛНА гэдгээ “Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга, Шадар сайд Т.ДОРЖХАНД мэдэгдээд буй.
Иргэдийн нуруун дээр ачаа нэмж, тог цахилгааны үнэ нэмэхээс өөр зүйл хийгээгүй. Тэгвэл иргэдийн халааснаас гарч буй ТАТВАРЫН болон ТОГНЫ НЭМЭГДСЭН ӨРТГӨӨР давхар цалинжиж, халаасаа зузаатгаж буй эрхмүүдийг танилцуулж байна.
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК- нь цахилгааны суурилагдсан хүчин чадал 772 МВт, дулааны суурилагдсан хүчин чадал 1373 Гкал/ц байгаа бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58,7 орчим хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54,8 орчим хувийг дангаараа хангадаг.
Энэ үйлдвэрийн захирлаар Ү.Төмөрхуяг гэж эрхэм ажилладаг бөгөөд сарын цалин нь 7095000 /долоон сая 95 мянган төгрөг/ бол бүтэн жилд 85 сая 140 мянган төгрөг авдаг байна. Харин хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдсон “ДЦС-4” ТӨХК-ийн шийдвэр гаргах дээд байгууллага болох төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй. ТУЗ-ийн гишүүд сар бүр 1 сая 200 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд жилд 130 сая төгрөгийг зарцуулдаг байна.
ТУЗ-д ажилладаг дээрх есөн эрхэм үндсэн ажлаасаа цалин авахаас гадна сар бүр дансандаа 1,2 сая төгрөг, жилд 15 орчим саяыг ХАЛААСАЛДАГ байх нь. Яамнаас, төрийн өмчийн хорооноос, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тус тус үндсэн цалин аваад ХАЛТУУРАНД нь ТУЗ-ийн гишүүний сул цалин авдаг дээрх есөн эрхмийг танилцуулбал ТУЗ-ийн дарга, ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б. Ерэн-Өлзий, ТУЗ-ийн гишүүн ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, ахлах шинжээч Ё.Энхтуяа, ТУЗ-ийн гишүүн ЭХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, шинжээч Н.Амартөвшин, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ, Салбарын бодлого зохицуулалтын газрын референт Д.Болд, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ, Салбарын бодлого зохицуулалтын газрын шинжээч Б.Очирпүрэв, ТУЗ-ийн гишүүн, ТӨБЗГ, Төрийн өмчийн ашиглалтын хэлтэс, мэргэжилтэн Л.Грэлмаа, ТУЗ-ийн гишүүн, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ТУЗ-ийн гишүүн, Барилгын хөгжлийн төвд лаборант Ш.Ариунжаргал, ТУЗ-ийн гишүүн, ШУТИС, ЭХИС-ийн цахилгаан техникийн салбарын профессор Б.Загдхорол нар ажиллаж байна.
-
6 цаг 41 мин
-
Өчигдөр 17 цаг 09 мин
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
Өчигдөр 17 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Өчигдөр 11 цаг 12 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
2025-01-17
-
2025-01-16
-
Өчигдөр 10 цаг 26 мин