ЦХИХХ-ны сайд нийслэлийн Засаг дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа
Үйл явдал
/
4 цаг 39 мин

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын зарим чиг үүргийг аймаг, нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, харилцаа холбоо, инновац, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2025 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 21 аймгийн Засаг дарга нартай харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх, “Дижитал-Аймаг, Дижитал-Хот” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр 6 зүйл 36 заалт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай 6 зүйл 45 заалтад тусгагдсан ажил, арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.