Ц.Элбэгдорж: М.Энхболд бид 2 МАНАН бүлэглэлд ЯМАР Ч хамаагүй
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-10

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой сайн муу мэдээллүүд хэвлэлээр, сошиалаар нэлээд хүчтэй тархаж байдаг. Түүнийг улстөрийн зорилгоор л буруутгахгүй бол хэр барагтаа сэтгүүлчийн нийтлэлд эмзэглээд шүүх цагдаад өргөдөл бичиж гомдлоод байдаггүй нэгэн.

Харин тэрбээр МАНАН бүлэглэлийн талаар Парламент ТВ-ийн тоймч Т.Болдтой хийсэн нэгэн ярилцлага даа ийн хэлжээ. “2008 онд би АН-ын дарга байсан. МАН 44 суудалд авч эрх баригч болсон. Засгийн газраа тэднийх бүрдүүлэх бүрэн боломжтой ч тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр АН-ыг Засгийн газарт урьж байна гэсэн. Тэгэхэд Н.Алтанхуяг тэргүүтэй манай намын нөхдүүд албан тушаалд ам ташаад гүйгээд оччихсон. Х.Баттулга чинь Зам тээвэр, барилгын сайд болсон. Тэр үед нь би МАХН-тай хамтрахгүй. Та нар энэ намын даргаа ав гээд өргөдлөө бичээд гараад явсан. Одоо ярихдаа МАНАН бүлэглэлийн толгойлогч нь Миеэгомбын Энхболд бид хоёр гээд байгаа биздээ. Хамгийн хамааралгүй хүмүүс нь бид хоёр. Харин Х.Баттулга бид хоёр бол хамааралтай шүү” хэмээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.185.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.