Улаанбаатар хотын усны асуудлыг хариуцдаг төрийн гол байгууллага нь Ус сувгийн удирдах газар. Хотын иргэдийн ахуйн хэрэгцээний ундны усыг хангадаг гол байгууллага юм. Тус байгууллагын дарга Ц.ТӨРХҮҮ хотын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргаар томилогдсоноос хойш энэ газар эл хуль, эзэнгүй мэт болсон.
Харин түүний оронд ажил авсан дараагийн дарга нар төсвийн мөнгөөр жинхэнэ наргисан байна.
Тухайлбал “БСБ электроникс” ХХК-иас 2024 оны 05 сарын 28-нд 7 сая 499 мянга 900 төгрөгөөр “КОФЕНЫ МАШИН” худалдаж авсан.
2024 оны 05 дугаар сарын 02-нд “ХӨВСГӨЛ ЦЕНТР” ХХК-нд 7 сая 500 мянган төгрөг “ЗААЛНЫ ТҮРЭЭС”-д төлсөн.
2024 оны 08 сарын 12-нд 26 сая 477 мянган төгрөгөөр “ХҮНДЭТГЭЛИЙН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА” авсан.
2024 оны 08 сарын 12-нд “Ундрах дүүрэн эрдэнэ” ХХК-иас 13 сая 800 мянган төгрөгөөр “ДРОН” худалдан авсан.
2024 оны 08 сарын 12-нд “Оюунжак” ХХК-иас 6 сая 800 мянган төгрөгөөр “ДАРТС” худалдан авсан.
2024 оны 07 сарын 09-нд “НЬЮ КОМПАС” ХХК-иас 103 сая 620 мянган төгрөгөөр “УСНЫ КАРТ” худалдан авсан.
2024 оны 07 сарын 08-нд “ИХ УРЛАГ ИНТЕРТАЙНМЕНТ” ХХК –с 17 сая 600 мянган төгрөг төлж “УРЛАГИЙН ТОГЛОЛТ”, “Жи Эм -Ай Интертаймент” ХХК-иас 15 сая 136 мянган төгрөгөөр “Тайз хөгжим, дэлгэц, гэрэлтүүлэг” авсан. Э.Энхтөгсд 7 сая 725 мянган төгрөг БЭЛНЭЭР өгсөн. “Бэсрэг наадам зохион байгуулах” үйл ажиллагааны зардал гэж иргэн НЯМСҮРЭНД 26 сая 863 мянга 450 төгрөгийг БЭЛНЭЭР олгосон.
2024 оны 07 сарын 02-нд “МАНДАЛ ФЭЙМИЛИ” ХХК-иас 22 сая 769 мянга 339 төгрөгөөр “АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНЫ ТОНОГЛОЛ” хийлгэсэн.
2024 оны 07 сарын 18-нд “Алтан зуун” ХХК-иас 27 сая 431 мянган төгрөгөөр “ГАДНА ХАЯГ” хийлгэсэн.
2024 оны 09 дүгээр сарын 24-нд “ГАН ТЭЛМЭН” ХХК-ийн данс руу 48 сая 504 мянган төгрөг шилжүүлж “ОФФИСЫН ТАВИЛГА” худалдан авсан байна.
2024 оны 09 дугээр сарын 19-нд “ГАНТЭЛМЭН” ХХК-руу 29 сая 117 мянга 739 төгрөг шилжүүлж “ТАВИЛГА” авсан.
2024 оны 09 дүгээр сарын 11-нд “Ти Эй Ай Жи Сэлбэ” ХХК руу 8 сая 800 мянган төгрөг шилжүүлж “ХАЯГ” хийлгэсэн.
2024 оны 10 дугаар сарын 04-нд “ТЭНГЭР ТРЭВЕЛ” ХХК –руу 16 сая 900 мянган төгрөг “АЯЛАЛЫН ТӨЛБӨР ЭРЭЭН-ЖИНИНЬ-БЭЭЖИН” чиглэлд явах мөнгийг тус тус шилжүүлжээ.
-
8 цаг 49 мин
-
8 цаг 56 мин
-
9 цаг 37 мин
-
10 цаг 28 мин
-
Өчигдөр 18 цаг 42 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 17 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 31 мин
-
Өчигдөр 16 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 25 мин
-
2024-11-05
-
Өчигдөр 15 цаг 36 мин
-
Өчигдөр 18 цаг 42 мин
-
Өчигдөр 16 цаг 31 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 16 цаг 04 мин
-
Өчигдөр 16 цаг 44 мин
-
Өчигдөр 15 цаг 25 мин
-
Өчигдөр 17 цаг 41 мин