Нийслэлийн ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН газрын дарга Ө.ГАН-ӨЛЗИЙ ЦАГ ХУГАЦААГАА АНДУУРЧ, он тооллоо МАРТАН МАНАРЧ БАЙНА УУ...!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 45 мин

Нийслэл Улаанбаатар хотод хүүхэдтэй холбоотой элдэв асуудал маргаан, зөрчил, гэмтэл гарвал түүнийг хариуцах албан ёсны статустай байгууллага нь “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар” юм. Дарга нь Ө.Ган-Өлзий гэх эмэгтэй энэ байгууллагад “хачиг шиг” шигдчихсэн байгаа. Саяхан, Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд харах үйлчилгээ хууль бусаар эрхэлдэг нэгэн байгууллагад нэг нас, хоёр сартай хүүхэд эндэхэд энэ байгууллагынхан “нүд нь балай, чих нь дүлий” мэт чим чимээгүй байсаар өнгөрүүлсэн.

Гэтэл улсын төсвөөс “ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ” гээд 34 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн салбар хэлтэс рүүгээ шилжүүлжээ. Харамсалтай нь энэ мөнгө яг хүрэх ёстой эзэндээ очсон эсэх нь эргэлзээтэй. Энэ мэтээр төвийн зургаан дүүрэг дэх салбар хэлтэстээ 180 сая төгрөгийг олгодог байна.

Түүнчлэн Ө.ГАН-ӨЛЗИЙ дарга гариг андуурч, болоод өнгөрсөн үйл явдлыг удахгүй болох гэж байгаа мэтээр он сарын зөрчилтэй тушаал гаргаж, БУДИЛЖ ЦӨХӨРЧ байж болзошгүй нь.

Тухайлбал, 2024 оны 08 дугаар сарын 15-18-ний өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд “НҮҮДЭЛЧИН” олон улсын арга хэмжээ болж, хүрэлцэн ирсэн зочдод зориулсан бэсрэг наадам зохион байгуулав. Чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрынхан бэсрэг наадамд хурдан морь унах хүүхдүүдийг бүртгэж, хамгаалж ажилласан байдаг. Гэтэл Ө.ГАН-ӨЛЗИЙ дарга энэ зохион байгуулалтын ажлын тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 04-нд гаргасан байх нь АНХААРАЛ ТАТНА.

Ачаалал, асуудал ихтэй төрийн байгууллагыг удирдана гэдэг мэдээж бэрх даваа. Гэхдээ үүнийг хийнэ, чадна гээд ЦАЛИН АВЧ, ХООЛ, УНААНЫ МӨНГӨӨ ГАРГУУЛЖ, тамга атгаж зөөлөн суудалд нь тухлаж, ямба эдлэж байгаа бол АЛДАА МАДАГГҮЙ хийх ёстой. Хоёр сарын өмнө болоод өнгөрсөн үйл ажиллагааны төлөвлөгөө, тушаалыг он сар ухрааж гарган МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ, өөрийгөө чадамжгүй, мэдлэггүй гэдгээ илэрхийлсэн үйл явдал гэж дүгнэхээс өөр аргагүй юм.

Ө.Ган-Өлзий даргын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/79 тоот тушаалыг сайн уншвал иш татаж авсан ХУУЛИЙН ЗААЛТ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ зэрэгт нь ОН ТООЛЛОО АНДУУРЧ, ЦАГ ХУГАЦААГ УХАРААСАН агуулгатай нэг ч үг, үсэг, цэг таслал байсангүй. Тэгэхээр энэ бол ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН САНААТАЙ ГАРГАСАН АЛДАА гэж үзэхээс өөрцгүй юм. Эсвэл эрхэм даргын ОЙ УХААН ДОРОЙТОЖ, ОН САРАА АНДУУРДАГ болж, эрүүл мэндийн хувьд АСУУДАЛ ҮҮССЭН байж ч болзошгүй нь.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.193.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.