Монгол улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Энэ эрхийг төрөл бүрийн мэргэжилтэй, мөнгөтэй, бяртай, баартай, баавартай нөхдүүд эдлэж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж, хулгайлж, Монгол төрийн нэр хүндийг шавхайтай хутгасаар удлаа. Тэд хүчин, хулгай, тендэр, концесс гээд хийж болох бүгдийг л хийж байна.
Харин 2020 оны сонгууль өмнөхөөсөө тэс өөр болж мэдэхээр байна. Сонгуулийн хуульд дорвитой өөрчлөлт ороогүй ч нэг үеийн, харьцангуй шинэ залуучууд хүч түрэн орж ирэх төлөвтэй байна. Хоёр том нам ч хууччуулдаа тэтгэвэртээ сууж, хөшигний ард хууль бус тохироо хийх боломж олгон, шинэ арми бэлтдэж эхэлжээ.
Бид энэ удаад тэр энэ нам, тэрний туслах, энэ хүний цүнх баригч гэж ялгалгүй, хууль тогтоох дээд байгууллагад шинэ уур амьсгал оруулахаар зориглож буй залуучуудыг дэмжих зорилгоор ХУУЛЬЧДЫН АРМИ-г танилцуулж байна. Тэд улстөрд шинэ дуу хоолой болохоор УУХАЙ, ЭЛЕКТРАД хөдөлгөөнүүдээс нэр дэвшихээр бэлдэж буй хуульчид юм.
НЭГ: Болдбаатарын Гүнбилэг.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү. Тэрбээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсч, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2005 онд АНУ-д Соёл хоорондын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр мастер (LL.M)-ын сургалт, 2009 онд Австралид Эзэн хааны Мельбурнийн технологийн институтын олон нийтийн харилцаа(PR)-ны мэргэжлийн курсд тус тус сурчээ. 2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн институт, 2007 онд Японы Кюшүгийн их сургууль, 2009-2010 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Азийн судалгааны төвд тус тус зочин судлаач, эрдэмтнээр ажиллав. 2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. 2010-2012 онд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2013 оноос Монголын Хуулчьдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
ХОЁР: Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ.
Монгол Улсын Гавьяат хуульч,УИХ-ын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн хүү Мөнх-Эрдэнэ. 998-2005 онд: МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд: ХБНГУ-ын Потсдамийн Их Сургуульд герман хэл 2011 онд: АНУ-ын Жеоржио их сургууль, БНФУ-ын Цөмийн технологийн институтид мэргэжил дээшлүүлсэн.2004-2007 онд: Голомт банкинд хуульч, 2007-2008 онд: Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн 2008-2013, 2014-2016 онд: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын дарга, 2016-2018 онд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөх, 2019 оноос: “СИТИ” Их Сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
ГУРАВ: Ч.Өнөрбаяр.
2002 онд “Шихихутуг” ХЗДС, 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн.Хууль зүйн магистр (LLM), 2007, 2008 онд БНСУ-ын Хандуны Их Сургууль, АНУ-ын Рэжэнтийн Их Сургуулийн хамтран зохион байгуулсан “Бизнесийн эрх зүй”, “Үндсэн хуулийн эрх зүй”-гээр мэргэшүүлэх хөтөлбөрийг дүүргэсэн. 2007-2008 онд Улс төрийн боловсролын академийн “Төрийн удирдлага”-ын мэргэшүүлэх дээд курсыг төгссөн. 2002-2003 онд “Шихихутуг” ХЗДС-д багш, 2003 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимд багш, 2009-2011 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, даргын үүрэг гүйцэтгэгч, дэд дарга, 2011-2012 онд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтэсийн дарга, 2012 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Нээлттэй нийгэм форумын 2009, 2010 оны тэтгэлэгт бодлогын ахлах судлаач. Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэл”, ГТХАН, Европын холбоо, НҮБ-ын хэд хэдэн төсөл дээр судлаач, үндэсний зөвлөх, хуулийн шинжээчээр ажилласан. Монгол Улсад парламентат ёс үүсэж хөгжсөний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд үндсэн илтгэгчээр оролцсон.
ДӨРӨВ: Баттөмөрийн Энхбаяр.
1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1999 онд мөнх сургуулийн магистрантур тус тус төгссөн. АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайван, Швед, Австрали улсад Хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, Англи хэлний мэдлэгтэй. “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, УИХ-ын гишүүний туслах, 2001-2002 онд УИХ дахь МАХН-ын Ажлын албанд референт, зөвлөх, 2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх, 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2014 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажилласан. Үүнээс улс төрийн захиргааны албан тушаалд 7 жил ажиллажээ. 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар хоёр жил гаруй ажилласан.
ТАВ: Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар.
Хуульч мэргэжилтэй. 2005 онд МУИС-ийг төгсчихөөд, 10-аад жил тасралтгүй хууль зүйн зөвлөх үйлчилгээний зах зээлд ажилласан. Энэ хугацаанд хуримтлуулсан миний мэдлэг, чадвар ирээдүйд хүлээгдэж, зорьж буй амжилтад хангалтгүй, илүү сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд оролцсон. Одоо Эрхэм хуулийн фермийн захиралаар ажилладаг.
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин