Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан хаврын өдрүүд ирж байна. Уламжлал ёсоор хаврын их улстөр эхэлж, сөрөг хүчин болон бусад жижиг намууд хажуу хавиргаараа сүлбэлдэж, “салахгүй наалдаж”, ялихгүй жагсаал хийж, хоолойгоо сөөтөл орилдог бичигдээгүй хууль манай улсад бий. 2020 оны сонгуулийн өмнө энэ байдал бүүр ч гэзэр авах нь... Азаар коронавирус гарч, дэлхий нийтийг сандаргаж, сахилгагүй ард түмнийг журманд оруулж байгаа нь нэг авууштай тал юм.
Гэвч нийтийг хамарсан өвчин зовлон, дэлхийг тэвдүүлсэн цар тахлын голомт тив алгасан дамжин нүүдэллэж байхад манай улсын поп улстөрчид үл тоосон хэвээрээ байна. Уг нь хүний өвчин зовлон, үхэл хагацал, давагдашгүй хүчин зүйлийг бодолцож ухаалаг, зөв шийдвэр гаргах нь улстөрчийн, улстөрийн намуудын эрхэм зорилго байлтай.
Саяхандаа АН-ын монгол улс, МАН-ын монгол улс гэж байдаггүй. Бид нэг л үндэстэн. Нэг улсын иргэд учраас эв санаа, хүч чадал, бодлого төлөвлөгөөгөө нэгтгэж хамтдаа тэмцэх ёстой гэж ахмадууд уриалсан.
Харамсалтай нь манай улсад ковид-19 цар тахлын зургаа дахь тохиолдол бүртгэгдчихлээ. Уг нь энэ өвчнийг эх орондоо оруулахгүй, нэвтрүүлэхгүй гэж ҮАБЗ, УОК, ЗГ хамаг л чадлаараа ажиллаж, гурван сарын хугацаанд урьдчилан сэргийлэлтийг сайн хийсэн. Үнэндээ нэгч иргэний амь нас эрсдээгүй нь сайн мэдээ. Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу төр нь иргэнээ хамгаалж, гадаадаас тусгай үүргийн онгоцоор татан авч байна. Үүнийг хүн бүхэн мэдэрч байгаа. Харин энэ үйлдэл сөрөг хүчнийхэнд таалагдахгүй байгаа бололтой.
Муу нэртэй л бол хойд захын хар овоохой гэгчээр өвчин гарсан, эдийн засаг хүндэрсэн нь бас л МАН-ынханы буруу юм байх. Ардчилсан намынхан байс гээд л хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газарт ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, үл дэмжигдэх хууль санаачилж ШОУДАХ нь үнэндээ тийм ч таатай зөв алхам биш шиг санагдав. Арай гэж өсөж байгаа намынхаа нэр хүндийг улам шавхаатай хултгаж, улстөрийн ашиг хонжоо хайж, бусдын өвчин зовлонгоор тохуурсан үйлдэл гаргаж байгаа нь өөрсдийгөө муухай харагдуулсан үйлдэл болоод байна.
Жаахан мэдрэмжтэй, оновчтой шийдэл гаргавал ч уг нь хүчтэй нам л даа. Гэхдээ АН-ыг С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын үйлдэл муу дээр нь муу, муухай дээр нь улцан болгож байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Ж.Амарсанаа гэгч “мундаг” доктор байн байн тодорч гарч ирээд “биеэ үнэлэгч” шиг болчих гээд болохгүй юм.
Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох муухай л даа... Энэ үгийг С.Эрдэнэ даргад хаяглан бичиж байна. Эрх мэдэлгүй, ямар ч зүйл хийж чадахгүй байж, бусдынхаа хийж байгаа зүйлийг үргэлж шүүмжилж, харлуулах нь АН-ын шинэ имиж болж байна.
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин