Ц.Элбэгдоржийн “хамаатан”, Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа ББСБ-аараа МӨНГӨ ХҮҮЛДЭГ үү...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-24

Манай сайтаас өмнө Монголбанкинд ажилладаггазар, хэлтсийн захирлууд хувьдаа Банс бус санхүүгийн байгууллагатай, түүгээрээ “МӨНГӨ ХҮҮЛЭХ” төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байж болзошгүй талаар нийтэлж байсан билээ.

Энэ удаад Монголынбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяаг онцолж байна. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эхнэр гэдгээрээ АНХААРАЛ ТАТАЖ БАЙГАА юм. Тэрбээр 1999-2009 Москва Комплекс ХХК, Нягтлан бодогч, Ерөнхий нягтлан бодогч, Ай Эс Си Монголий ХХК, Ерөнхий нягтлан бодогч 2009-2012 Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөл, хянан шалгагч, ЭМДСЗ-ийн нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл: Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Төлбөр тооцооны мэргэжилтэн, Тамгын газар, Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Ахлах мэргэжилтэн, Хэлтсийн захирал, Газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар, Эрдэнэсийн сан, Захиралаар ажиллаж байгаа нэгэн юм. 1998: Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч, 2007: Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистр, 2016: Harvard Management Certificate Programm зэрэг боловсрол эзэмшсэн байна.

Тэрбээр  өөрийн орлогоо 64 сая төгрөг гэж мэдүүлсэн бол 2018 онд даруй 80 орчим сая төгрөгөөр өссөн дүнгээр мэдүүлжээ. 2018 онд мэдүүлсэн түүний хувийн орлого нь 144 сая 632 мянга аж.  Нийт 12 орон сууцтай бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээний 4 барилгатай байсан бол хоёр орон сууцтай болгож цөөлсөн. Нийт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өртөг нь 2 574 280 000 /хоёр тэрбум таван зуун далан дөрвөн сая хоёр зуун наян мянган төгрөг/ байсан бол 403 сая 280 мянга болгож 2 тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгөө бууруулсан. 235 сая төгрөг бүхий үнэт эдлэлтэй. Банкны хадгаламжиндаа 2 154 787 055 /хоёр тэрбум нэг зуун тавин дөрвөн сая долоон зуун наян долоон мянга тавин таван/ төгрөгтэй байсан бол 173 сая төгрөг болгож бууруулсан. Нийт 12 ХХК буюу хуулийн этгээдэд хувь эзэмшидэг. Хувьцааны нийт тоо ширхэг нь 300 мянга орчим хувьцаа эзэмшдэг байсан бол эзэмшдэг компанийнхаа тоог 7 болгож цөөрүүлсэн.

“Болд Кредит ББСБ” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.9.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.