2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Бид тойргуудад нэр дэвшиж буй хүмүүсийг цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаад Говь-Алтай аймагт хэн хэн нэр дэвшиж буй талаарх мэдээллийг хүргэж байна. Тус аймаг хоёр мандаттай. МАН-аас хоёр хүн нэр дэвшинэ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Мөн энэ сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшихээр болжээ. Тэрээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, Авилгатай тэмцэх газарт хэлтсийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газар хуулийн зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж байсан.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нь өнгөрсөн сонгуулиар Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрээр энэ удаад Говь-Алтай аймагт нэр дэвших гэнэ. Б.Энх-Амгалан нь Алтай хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи болон МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
Говь-Алтай аймагт АН-аас хоёр хүн нэр дэвшинэ.
О.Батханд
О.Батханд нь “ТВ-9”, “ETV” телевиз болон “Media group”-ын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан. Олон Улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2014 оноос УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдсон.
О.Амгаланбаатар
О.Амгаланбаатар нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Одоо аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг. Өнгөрсөн сонгуулиудаар аймагтаа хүч үзэж байсан ч төдий л амжилт олж байгаагүй.
“Зөв хүн электорат эвсэл”-ээс Говь-Алтай аймагт Л.Энхнасан нэр дэвшиж байна. Тэрээр СЭЗИС болон Монаш ИС-ийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын магистр.
МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвслээс Говь-Алтай аймагт С.Батбаатар, Б.Оюунбилэг нар нэр дэвшсэн байна.
С.Батбаатар
С.Батбаатар нь ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг.
Б.Оюунбилэг
Б.Оюунбилэг нь өмгөөлөгч мэргэжилтэй. МУИС, Удирдлагын Академийг тус тус төгссөн.
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс Говь-Алтай аймагт Н.Бүргэдаа, Э.Төгссайхан нар нэр дэвшинэ.
Н.Бүргэдаа
Н.Бүргэдаа нь “Тайгам Алтай групп” ХХК-ийн Ерөнхий захирал, Бөхийн чөлөөт барилдааны холбооны дэд ерөнхийлөгч, эрэгтэй багийн зөвлөх дасгалжуулагч, Эрүүл мэнд спортын яамны зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол улсын гавъяат тамирчин, Боловсролын доктор. МУБИС-ийг Биеийн тамирын дасгалжуулагч багш мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагаар тус тус дүүргэсэн.
Мөн Говь-Алтай аймагт Зон олны намаас Ц.Амарзаяа, Шинэ эвслээс Н.Чулуунжав, Э.Эрдэнэтуяа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Д.Ганхуяг, Хөгжлийн хөтөлбөр намаас Г.Дондовсамбуу нар нэр дэвшихээр болжээ.
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин