Хөвсгөл аймгийнхны сонголт: МАН-ЫН ХУУЧЧУУЛ УУ, ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭЗЭД ҮҮ?
Нийтлэл
/
2020-05-29

Эрх баригч МАН-аас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дахин нэг удаа нэр дэвшихийг хүсч байгаа. Харин АН-аас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч агсан Б.Чимидийн хүү Ч.Батцогт, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Баярмаа нар нэр дэвшихээр болсон. 

Монгол ардын нам

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Хөвсгөл аймгийн уугуул тэрээр ЗХУ-ын Харьков хотын Политехникийн их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас сонгогдон ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа Төсвийн байнгын хорооны даргаар давхар ажиллаж байсан.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан

Хөвсгөл аймгийн угшилтай тэрээр Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын Их сургуулийг Олон Улсын сэтгүүлч мэргэжлээр, АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг тус тус төгссөн. Тэрээр 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Үнэт цаасны тухай, ойн тухай зэрэг хуулиудын ажлын хэсэгт ажиллан батлуулсан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Л.Мөнхбаатар нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байсан.  2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулан ажиллаж байна.

Ардчилсан нам

Ч.Батцогт

Чимидын Батцогт нь Хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшиж байна.

Б.Баярмаа

Б.Баярмаа нь 2020 оны сонгуулиар Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшихээр болсон. Түүнийг “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаар нь нутгийнхан нь андахгүй. Тэрээр мөн Хөвсгөл аймгийн АЭХ-ны тэргүүнээр ажилдаг.

Да.Ганболд

Москвагийн Улсын Их Сургуулийг улс төр эдийн засгийн ухааны мэргэжлээр,  Москвагийн Их Сургуульд Эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг тус тус хамгаалжээ. 1992-1996 онд цөөнхийн дуу хоолойг нийгэмд хүргэж, шинэ тутам байгуулагдсан Монголын Үндэсний Ардчилсан Намыг (1992 онд байгуулагдсан) хөдөө орон нутагт бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, өөрөө анхны тэргүүнээр нь ажиллаж байлаа.

Тэрбээр 1996-2000 онд Улсын Их Хуралд дахин сонгогдон ажиллах хугацаандаа 1996-1999 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байлаа. Энэхүү албанд ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн шинэчлэлийн хууль зүйн орчныг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол улсын шадар сайдаар ажиллаж байхад "Алт-дилерийн хэрэг"-т холбогдож байв.

Зөв хүн электорат эвсэл

Т.Ууганбаяр

Т.Ууганбаяр нь Их засаг их сургуулийг Эрх зүйз мэргэжлээр төгссөн. Тэрээр 2020 оны УИх-ын сонгуульд Зөв хүн электорат  эвсэлээс нэр дэвшихээр болсон.

Т.Туяа

Т.Туяа нь ХУДС, Эрфуртын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр мөн энэ удаагийн сонгуульд зөв хүн электорат эвсэлээс нэр дэвшиж байна.

Монгол ардын хувьсгалт нам

Э.Магнайбаяр

МАХН-ын 39-р мянгатын даргаар ажилладаг Э.Магнайбаяр нь Хөвсгөл аймгийн гаралтай нэгэн. Түүний хувьд Удирдлагын академи, Бизнесийн удирдлага , “Их Засаг” их сургуулийг тус тус дүүргэсэн. Тэрээр  Монголын сурагчдын холбоонд зохицуулагч, Демозу компаний  үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, Үйлс цаг компаний захирал, Нарлаг Эрэг Трейвэл компаний захирал, “Монголын байгалийн түүхийн хүрээлэн”-гийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан.

Х.Бээжин

Х.Бээжин нь “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТБ-ын тэргүүн. Хөвсгөл аймгийн уугуул тэрээр Монголын эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Монгол Жодоо ХХК-ийн захирлаар ажилладаг. Түүнийг тэмцэгч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Ч.Базар

Ч.Базар нь сэтгүүлзүйн доктор зэрэгтэй. Энх-Орчлон дээд сургуулийн захиралаар ажиллаж байсан. Тэрээр мөн 2020 оны УИх-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшиж байна.

Шинэ нам

Л.Доржпалам

Л.Доржпалам нь Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ тэргүүнээр ажилладаг. 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас нэр дэвшихээр болсон.

Ж.Оюумаа

Ж.Оюумаа нь “Хөвсгөл далай ээж нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажилладаг. МУИС-ийг төгссөн тэрээр тасралтгүй 15 жил Хөвсгөл аймагт мэргэжлээрээ ажиллаж байна. Түүнийг Жүжигчин Сөрөлтийн ээж гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.