Нэг хэсэг өөрийн төрсөн ах Ш.Сайхансамбуутайгаа хөтлөлцөн Отгонтэнгэрийн бэлээс их улстөрлүү орж ирсэн эрхэм бол Ш.Батсамбуу юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль өнөөгийн эрх баригч МАН-с Завхан аймагт нэр дэвшин өрсөлдсөн ч З.Нарантуяад далаараа тавиулсан. Ахыгаа “түгжилдэж”, АН-ын З.Нарантуяад өвдөг шороодсоноо тэрбээр “2014 онд би нам бус байсан. Завхан аймгийн Морин уяачдын холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат хоёр надтай уулзсан юм. Танай ах Ш.Сайхансамбуу МАН-аас нэр дэвшихгүй. Тэгэхээр чи нэр дэвшээч гэх санал тавьсан. Ингээд 2015 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас МАН-ын үнэмлэхээ гардаж, сонгуульд бэлдсэн. Тухайн үед ах маань улс төрөөс ангид болчихсон, нэр дэвшихгүй гэж байсан үе. Гэтэл 2016 оны тавдугаар сард нэр дэвшигч тодорхой болох үед ах нэр дэвшихээр болсон. Яагаад нэг тойрогт таарсан гэхээр тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболдоос намайг аль тойрогт явах гэж байгаа талаар ах асуусан юм билээ. Тэгээд намайг Завханд 17 тойрогт явна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь ах 18 дугаарт тойрогт Г.Уянгын Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас дэвшсэн. Угтаа ах надаас тойргоо зөрүүлсэн гэж ойлгоод ирсэн юм билээ. Сонгууль эхлэх үед би ахтайгаа ярьсан л даа. Би нэрээ татах уу, та нэрээ татах уу гэж. Гэтэл ах нэгэнт ингээд таарчихсан юм чинь нэрээ татсан ч, татаагүй ч хүмүүс янз бүрээр дүгнэнэ. Тиймээс чи ахтайгаа өрсөлд. Чи намайг ялаад гараад ирвэл сайн улстөрч болно гэсэн нь намайг ирлэж өгсөн. Ингээд сонгууль болсон доо. 2016 оны сонгуульд би хол тасархай ялалт байгуулсан байсан. З.Нарантуяа гишүүн 300 гаруй саналаар илүү байсан. Гэхдээ 2500 гаруй тамгагүй З.Нарантуяа гэх нэрийг дугуйлсан саналын хуудас гарч ирсэн. Би саналын тоогоор нэгт явж байгаад гүйцээд ороод ирсэн. Энэ бүхэн цэвэр сонгуулийн луйвар. Энэ бүхний ард УИХ-ын гишүүн М.Энхболд гардаж оролцсон байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэх хар хайрцагны тохиргоогоо Их хурлын сонгуульд хэрэгжүүлсэн. Тэр тусмаа ах дүү хоёрыг нэг тойрогт тааруулж, хар хайрцагны тохиргоогоо бид хоёр дээр хэрэгжүүлсэн гэж үздэг” хэмээн мөнөөх муу нэртэй, луу данстай М.Энхболд руу буруугаа чихээд, өөрийгөө цэвэрхээн аваад гарчихав.
Нэгэнт ялагдсан учраас улстөрийн хариуцлагаа хүлээж МАН-аас татгалзсан байна. “Нарантуул худалдааны төв”-ийн босс тэрбээр 2019 оноос Л.Батзандан, Л.Болд нарын хавь ойроос царайчилж цулуулсан “үхрийн бөөр шиг” намд мөнгөөрөө өнгөлж, баянаараа баярхаж ороод “дэд дарга” болоод амжив. Тэрээр энэ тухайгаа “Эргээд харахад МАН-д бүтэхгүй хүмүүс их байдаг юм байна. 30 жил энэ төрд бугшсан хулгайчдаас салахын тулд Шинэ нам үүсгэн байгуулагдаж байгааг сонсоод УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болдтой уулзсан” хэмээн ярив.
Улс төрийн гараа гэвэл 1999 онд Л.Лантуу даргын хүү Л.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүн асан Т.Гандигийн нөхөр Я.Нямжаргалтай хамтарч Шинэ социал демократ намыг байгуулж байлаа. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжиж сонгуульд оролцоход Шинэ социал демократ намаас Төрийн соёрхолт, зохиолч Зундуйн Дорж гуай, Л.Дамдинсүрэн, Я.Нямжаргал нар нэр дэвшсэн. Харин би 2000 оноос бизнесээ хөөсөн.
МУИС-ийг нягтлан, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн ШУТИС-ийн геологийн ангийг дүүргэсэн. Магистр зэрэгтэй.
“Нарантуул” захыг эзэмшигч Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу нь төрсөн ахаасаа “Нарантуул трейд” компанийн 16.1 хувь болон МАН-ын Тусгаар тогтнолын ордонд хандивласан гэх 680 мянган доллароо нэхэн бүр шүүхэд өгсөн.
Анх Дэнжийн мянгын барааны захыг 48 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд дүү нь Ш.Батсамбуу 7.6 сая төгрөг буюу 16.1 хувийг нь гаргасан гэж баталдаг. Ах нь мөнгөнд нь таарсан хувь эзэмшүүлнэ хэмээн олон жил хуурсаар сүүлд нь намын байранд хандив өгөх хэрэгтэй байна, энэ удаад тусалбал хувийг чинь өгнө гэсэнд дүү нь 680 долларыг ахынхаа нэрээр МАН-ынханд өгсөн гэдэг. Гэсэн ч ахиад 16.1 хувийг нь нэр дээр нь шилжүүлсэнгүй гэж заргалдсан удаатай.
Ш.Батсамбуу Ж.Батзандантай хамт Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Завхан аймагт хоёулаа нэр дэвшиж, нутгийн иргэдэд ад үзэгдэж байсан удаатай.
Мөнгөтөй бол мөнгөтэй, өнгөтэй, баячуудын нэг Ш.Батсамбуу хэзээ нэгэн цагт үзэл бодол таарсангүй гээд Ж.Батзандан, Л.Болд хоёрыгоо “жийж” мэдэх хүн...
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин