Монгол ардын нам
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
Б.Саранчимэг гишүүн нь Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн магистраар, Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Б.Энхбаяр
Б.Энхбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайвань, Швед, Австрали Улсад хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. МАН-ын даргын зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажилласан. “Оюутолгой” ХК-ийн Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх, “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргаар ажилладаг.
Ж.Чинбүрэн
Ж.Чинбүрэн нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан. Тэрээр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд гавьяат эмч цол хүртсэн юм. Ж.Чинбүрэн нь манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг гэж хүмүүс ам сайтай байна. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж байна.
Э.Бат-Амгалан
Э.Бат-Амгалан нь МУИС-ийн ОУХДС, МУИС-ийн ХЗДС-ийг тус тус төгссөн. БЗД-ийн ЗДТГ-ын үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар, Чингис хаан ОУНБ-ын Гадаад харилцааны тасгийн дарга. БЗД-ийн МАН-ын дэд дарга, БЗД-ийн МАН-ын даргаар ажиллаж буй, МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан.
Ардчилсан нам
АН-ын гишүүн З.Энхболд
З.Энхболд нь Монгол Улсын Их сургууль, АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн. Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2004, 2008 онд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймагт өрсөлдөж ялалт байгуулж байсан. Харин 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан намаас үүрэг даалгавар болгосны дагуу парламентад нийт ард түмнийг төлөөлөн сонгогдох 28 нэр дэвшигчийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, сонгогдсон юм. Харин 2016 оны сонгуульд УИХ-ын дарга, эрх баригч Ардчилсан Намын даргын хувиар оролцсон тэрээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 70-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Данзангийн Лүндээжанцанд ялагджээ.
Т.Батцогт
Түмэндэлгэрийн Батцогт нь Дархан-Уул аймагт төрсөн. ШУТИС-ийн Уул Уурхайн Инжерийн сургуулийг төгссөн. Инженер мэргэжилтэй. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, магистр зэрэгтэй. Тэрээр 2004 онд “Ардчилсан нам”-ын дэргэдэх оюутны намын байгууллага болох “Чөлөөт Ардчилсан оюутны” холбоог анх байгуулалцаж явсан, АН-ын залуу манлайлагчдын нэг юм.
Д.Пүрэвдаваа
Монгол Бизнес дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн, Интернэт хаус ХХК-д менежер, Юу Би Нэт ХХК-д гүйцэтгэх захирал, Петровис ХХК-д менежер, Цэнан ХХК-д гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг
Ц.Одонтунгалаг нь 1995 онд Монгол Улсын Их Сургууль, 2004 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Хуульч, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Тэрээр 2012-2014 Автобус-1 НӨҮГ-ын захирал, 2014-2016 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан.
Ж.Баясгалан
Үргээлэг, Бодлын хулгайч гэх кинонуудаар олны танил болсон жүжигчин Ж.Баясгалан хөлөө гэмтээгээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Үүний дараагаар АН-д элсэж “хөгжлийн бэрхшээлтэй” иргэдийн дуу хоолой болж байна. Түүний тухай намын дарга нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжиж байгаа. Гэвч энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын томоохон бодлого зорилтын тавих ёстой. АН-ын үйл ажиллагаанд төлөөлөл болон оролцохоор зориглож, энэ намын гишүүн болж байгаа Ж.Баясгаландаа талархаж байна”хэмээжээ. Тэгвэл жүжигчин залуу энэ жилийн УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшихээр горилж байна.
Зөв хүн электорат эвсэл
П.Наранбаяр
П.Наранбаяр нь МУИС-ын ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны бакалавр, Эрх зүйн магистр, Эрхзүйн факултет, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийг доктор зэргээр тус тус хамгаалсан. Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн захирал, Хөдөлмөрийн үндэсний намын бодлого, судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Д.Уянгахишиг
Д.Уянгахишиг нь МУИС-ынХЗС, Бонн хотын их сургуулийг төгссөн. Эрх зүйн магистр. Инвескор Капитал ҮЦК Гүйцэтгэх захиралаар ажиллдаг тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд Зөв хүн электорат эвсэлээс нэр дэвшиж байна.
Д.Гантулга
Д.Гантулга нь Манчестер хотын их сургуулийг төгссөн. Математикын ухааны магистр зэрэгтэй. Санхүү эрсдэлийн эксперт, Хөдөлмөрийн үндэсний намын ЕНБД-аар ажилладаг.
Д.Рагчаасүрэн
Д.Рагчаасүрэн нь МУИС, Манчестерийн Их Сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны доктор. Гэрэгэ Партнерс ХХК-ын Захиралаар ажилладаг.
А.Дөлгөөн
А.Дөлгөөн нь МУИС-ийг төгссөн. Олон Улсын эрх зүйн магистр зэрэгтэй. Москвагийн Дипломат академийн докторант. Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга.
Монгол Ардын Хувьсгалт нам
Р.Өсөхбаяр
МАХН-ын Баянзүрх дүүргийн намын даргаар ажилладаг тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт МАХН-аас нэр дэвшиж байна.
Г.Золзаяа
Гантулгын Золзаяа нь Батлан Хамгаалахын Их Сургуулийг төгссөн. “Сайн ээж” ТББ тэргүүнээр ажуилладаг.
Л.Өнөрбаяр
Л.Өнөрбаяр нь МУНН-н Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ.
С.Бямбасүрэн
Сономын Бямбасүрэн нь эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр мөн энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ.
Б.Батболд
Б.Батболд нь МУНН-ын даргаар ажиллдаг. Мөн “Ардын хяналт” төрийн бус байгууллагын ерөнхийлөгчийн албыг хашдаг.
Гэр хороолол хөгжлийн нам
Б.Батсүх
Б.Батсүх нь өмнө нь “Ардын Их Хурал” хөдөлгөөнийг удирдаж байсан. Түүүгээрээ ардчилалыг аврана хэмээн ярьж явсан. Тэрээр одоо “Гэр хороолол хөгжлийн” намын даргаар ажилладаг. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд намаа төлөөлөн нэр дэвшиж байна.
Шинэ нам
Шинэ намын дарга Ж.Батзандан
Ж.Батзандан нь 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ удаагийн сонгуульд тэрээр Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвших аж. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль, Мищкольцийн их сургуулийг тус тус төгссөн. Унгар улсын их сургуульд судлаач багш, Иргэний хөдөлгөөний намын дарга, Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд багшаар ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн хэдэн нөхдийн хамт байгуулсан “шинэхэн” “Шинэ нам”-ынхаа даргаар ажилладаг. Шинэ намаасаа Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж байна. 2016-2020 оны сонгуулийн мөчлөгт тэрээр хэрхэн ажилласныг тойргийн иргэд дүгнэж сонголтоо хийх биз ээ.
Эдийн засагч Х.Батсуурь
Х.Батсуурь нь эдийн засагч мэргэжилтэй. Лондонгийн Эдийн Засгийн Их Сургууль болон АНУ-ын Вашингтоны Их Сургуулийг төгссөн. ШУ-ын магистр. АНУ-д байршилтай Дэлхийн банк, MCG Capital хөрөнгө оруулалт, Тетра Тек инженер технологийн корпораци зэрэг байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм.
Ш.Батсамбуу
Ш.Батсамбуу Шинэ намын дэд даргаар ажилладаг. Уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй, бизнес эрхлэгч юм. Түүнийг хүмүүс “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуугийн дүү гэдгээр нь андахгүй. Тэрээр өмнөх 2016 оны сонгуульд ахын хамт Завхан аймагт МАН-аас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Энэ удаа МАН-аа Шинэ намаар солиод үзээд алдахаар шийдэж хаа холын Завхан аймгаас Баянзүрх дүүрэгт “морилох” гэнэ. Харин түүний ах Ш.Сайхансамбуу тус эвслийн Үнэн ба зөв намаас нэр дэвшихээр болжээ. Ийнхүү ах дүү хоёрын дуэль үргэлжилсээр.
Ц.Баттуяа
Ц.Баттуяа нь Хүний эрхийн хуульч мэргэжилтэй. Тэрээр Польш Улсад боловсрол эзэмшсэн тэрээр хүний эрхийн чиглэлээр дагнан ажилласан туршлагатай нэгэн. Унаган хотын охин тэрээр өмнө нь Уянгын байгуулж байсан ХҮН-ын гишүүн байсан.
С.Амарсайхан
С.Амарсайхан нь Шинэ намын дэд даргаар ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй.
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 01 мин