Сонгогчдоо "золигт" гаргасан Сүхбаатар дүүрэг
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-29

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Бид тойргуудад нэр дэвшиж буй хүмүүсийг цувралаар танилцлуулж буй билээ. Энэ удаад Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвшиж буй талаарх мэдээллийг хүргэж байна. Сүхбаатар дүүрэг гурван мандаттай. МАН-аас гурван хүн нэр дэвшиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нь өмнөх сонгуулиар мөн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон. Энэ сонгуульд мөн Сүхбаатар дүүрэгт хүч үзэхээр болжээ. Тэрээр ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын хуульч, АНУ-ын Харвардын их сургуулийг хуулийн магистраар тус тус төгссөн. Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нь өмнөх сонгуулиар мөн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон. Тэрээр Москвагийн Олон улсын дээд сургуулийг улс төр судлалаар, Австралийн үндэсний их сургуулийг Олон улсын хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх зэрэг томоохон албан тушаалыг хашиж байсан нэгэн. Одоо УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажилладаг.

Ц.Мөнхцэцэг

Ц.Мөнхцэцэг нь “Өнөөдөр” сонины олон улсын мэдээний тоймч орчуулагч, МУБИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, тэнхмийн эрхлэгч, Нийгмийн ухааны тэнхмийн дэд профессор, ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охойя их сургуулиудад зочин судлаач, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Сургалт, судалгааны Стратеги академийн захирал.

Сүхбаатар дүүрэгт АН-аас гурван хүн нэр дэвшинэ.

Р.Амаржаргал

Р.Амаржаргал нь Москва хотын Плеханновын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг Улаанбаатарт тус тус дүүргэсэн. 1999-2000 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Монгол Улсын 21 дэх ерөнхий сайд.

Э.Долгион

Э.Долгион нь “Bloomberg tv”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Ардчилсан намаас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болж үүрэгт ажлаа өгсөн. Тэрээр саяхан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон.

С.Эрдэнэболд

С.Эрдэнэболд нь Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажилладаг. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийн Хуулийн сургууль, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн.

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох “Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт З.Шагдарсүрэн, Б.Дэлгэрмаа,  П.Шинжээравдан нар нэр дэвшинэ.

З.Шагдарсүрэн

З.Шагдарсүрэн нь Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Зуунай агсаны хүү. Хуульч мэргэжилтэй. Токиогийн Их сургуулийг төгссөн.

Б.Дэлгэрмаа

Б.Дэлгэрмаа нь АН-ын дэд даргаар ажиллаж байсан.

П.Шинжээравдан

П.Шинжээравдан нь Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн.

Сүхбаатар дүүрэгт Шинэ эвслээс Б.Мөнхжаргал, Ч.Сүрэнцэцэг, Ц.Энхбат нар нэр дэвшинэ.

“Зөв хүн электорат эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт Г.Ганхүү, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхсоёл нар нэр дэвшинэ.

Г.Ганхүү

Г.Ганхүү нь инженер, дизайнер, аялагч. “Шар айраг” хамтлагийн дуучин. Либерц хотын технологийн их сургуулийг төгссөн.

Д.Мөнх-Эрдэнэ

Д.Мөнх-Эрдэнэ нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй нэгэн.

Б.Мөнхсоёл

Б.Мөнхсоёл нь Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн. Эдийн засагч, олон улсын санхүүгийн ухааны магистр. ШУТИС-КТМС, Мичиганы Их Сургуулийг төгссөн.

Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ц.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Хөгжлийн хөтөлбөр намаас О.Сэлэнгээ, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс Б.Амарсайхан, Г.Бадамрагчаа, Ц.Төмөрбаатар, Зон олны намаас Ш.Амгалан, О.Итгэлсүрэн, Дэлхийн Монголчууд намаас Г.Тэмүүжин, Ард түмний олонхийн засаглал намаас Н.Гансайхан, Л.Дарамсэнгэ, Б.Оюунсайхан, Гэр хороолол хөгжлийн намаас Н.Түмэнбаяр нар дэвшиж байна.

Сүхбаатар дүүрэгт М.Чойдорж бие даан нэр дэвшиж байна. Тэрээр Москва хотноо ОХУ-ын Аюулаас хамгаалах академид эрх зүйч, хуульч мэргэжлээр, ИБУИНВУ-ын Кийлийн Их сургуульд ОУ-ын харилцааны магистр, ХБНГУ-ын Хамбург хотод Олон улсын маркетинг, менежментийн академийг тус тус төгссөн. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, УИХ-ын Тамгын газарт Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн, зөвлөх, ХБНГУ-д Карл Дуйсбергийн сангийн Монгол дахь төлөөлөгч, УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Монголын Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Иргэний Зориг Намын Парламент болон Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Тайванийн Тайпей хот дахь Худалдаа, эдийн засгийн Төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Одоогоор хувийн секторт зөвлөхөөр ажиллаж байна. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.