Баянгол дүүрэг: НЭР ДЭВШИГЧДИЙН ДУНД ШИРҮҮН ТУЛААН БОЛНО
Нийтлэл
/
2020-05-30
Баянгол дүүрэг өнгөрсөн сонгуулиар дөрвөн мандаттай байсан бол энэ удаад гурван мандаттай болсон. 2016 оны сонгуулиар МАН-аас А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, АН-аас С.Эрдэнэ нар УИХ-д сонгогдсон. Үе үеийн УИХ-ын сонгуулиудад Баянголчууд АН, МАН-ын аль алинд нь итгэл үзүүлж байжээ. 2016 оны сонгуулиар тус дүүргийнхэн МАН-ын гишүүдэд үнэмлэхүй итгэл үзүүлж, гурван мандат өгсөн. 2020 оны сонгуульд Баянголчууд хэнд гурван мандат өгөх нь нэр дэвшигчдээс шууд хамаарна.

 

УИХ-ын Ж.Ганбаатар

Ж.Ганбаатар гишүүн нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж байсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Д.Лүндээжанцан нь Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр төгссөн. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны даргаар тус тус ажиллаж байсан. 1992 оноос УИХ-д орсон тэрээр МАН-ын туршлагатай Улстөрчдийн нэг.

Х.Ганхуяг

Ж.Ганхуяг нь МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Мөн 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуульд Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, 2015 онд БНСУ-ын Үндэсний Академид Олон улсын эдийн засаг, 2018 онд Канад улсын Бритиш Колумбийн Их Сургуульд Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглалын чиглэлээр суралцжээ. Х.Ганхуяг өмнө нь Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн байсан ба 2016 онд намаасаа татгалзаж УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан юм. Тэрээр УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүрэг, 70-р тойрогт нэр дэвшиж, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нартай өрсөлдөн 5000 хүний санал авч байсан хүчтэй өрсөлдөгчийн нэг юм.

 

Ардчилсан нам

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ

С.Эрдэнэ нь унаган хотынх. Түүний хувьд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Улс төрч, Хуульч, Удирдахуйн ухааны докторын зэрэгтэй.  Тэрээр Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Багануур дүүргийн МОАХ-г үүгэн байгуулж, анхны даргаар нь ажилласан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг-ийн даргаар нэг удаа, Засгийн газрын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдаар нэг удаа тус тус сонгогдон ажилласан. Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаар ажиллаж байсан. Одоо тэрээр Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж байна.

С.Одонтуяа

С.Одонтуяа нь Санкт Петербургийн Улсын их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр, АНУ-ын Бизнесийн удирдлагын сургуулийг Бизнесийн удирдлагаар тус тус төгссөн.  Тэрээр УИХ дахь Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих Лобби бүлэгийн ахлагч, УИХ дах АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан.Одоо тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Д.Батцогт

Д.Батцогт нь Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг усны инженер мэргэжлээр, 1996-1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг  банк санхүүч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1993-1996 онд "Нөөц" ХХК-д менежер, 1997-1998 онд "Вестерн трейд" ХХК-ний захирал, 1999 онд Гаалийн ерөнхий газрын Тамгын хэлтэст байцаагч,1999 онд Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга, 1999-2000 онд Нефть онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2000-2006 онд "Хайрхан холдинг" ХХК-ний захирал, 2006-2008 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, 2008-2012 онд Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүнээр ажиллаж байсан. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Англи, орос хэлтэй.

Монгол Ардын Хувьсгалт нам

Ё.Бямбатогтох

Ё.Бямбатогтох нь “Засагт Хан” дээд сургуулийн Төрийн захиргааны удирдлагын тэнхмийн эрхлэгчээр ажилладаг. Хууль зүйн докторант

П.Цогтбаатар

Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Тэрээр МАХн-ын нарийн бичгийн даргаар мөн ажиллаж байсан. Мөн “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.37.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.