Сайдууд нь чихэлдсэн Увс нутаг ЦЭНХЭРТЭХ ҮҮ, УЛААНТАХ УУ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-05-30

Уул, ус, нуур тал хосолсон Увс нутгийн зон олон жилийн улстөрийн сонгуулиар улаан цэнхэрийг хослуулдаг. Тэд энэ удаагийн сонгуульд аль ямар хүнийг сонгох бол. Ямартаа ч дөрвөд түмнийг төлөөлөн төрд суухаар зэхэж буй нэр дэвшигчдийг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд  Чимэдийн Хүрэлбаатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Намсарайн Цэрэнбат, Сангийн сайд асан, одоогийн Төсвийн байнгын хорооны дарга Баттогтохын Чойжилсүрэн нар эрх баригч намаас нэр нь тодроод буй.

Харин сөрөг хүчнээс УИХ-ын гишүүн, Увс нутгийн хүү, МУГЖ Самандын Жавхлан, “Тесо” корпорацийн Ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн нар мандатаа өвөртлөөд буй.

“Та бидний эвсэл”-с Төрийн удирдлагын доктор Н.Уламбаяр, Эдийн засгийн ухааны докторант Х.Удвалцэцэг, Багш дасгалжуулагч Д.Ган-Эрдэнэ нарын нэр тодорчээ.

“Шинэ эвсэл”-с Шагдарын Буянжаргал, А.Чинбат, Г.Нямсүрэн нар байгаа бол “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ”-с Малын их эмч Ц.Өлзийтогтох, эрхзүйч Д.Болд-Эрдэнэ, сэтгэл судлаач М.Цэрэнпунцаг нар УИХ-ын гишүүд, сайдуудтай өрсөлдөхөөр зориг шулууджээ.

“Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” ТББ-ын тэргүүн Б.Бат-Амгалан тэргүүтэй таван бие даагч өрсөлдөж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.69.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.