Д.Болор: Далд колончлолоос ойлгож ухаарч байж л гарна...
Үйл явдал
/
2020-06-03
Манай энэ удаагийн ярилцлагад Реалполитик (улстөрийн бодит бодлого, үйл ажиллагааг) судлаач, Монгол улсын Зөвлөх инженер, санхүүч-эдийн засагч Дэмчигий Болор оролцлоо. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байна. 

- Манайх эдийн засаг, хууль зүйгээрээ Англи, АНУын бүрэн хараат болсон. Өөрөөр хэлбэл неоколони улс болсон гэж та хэлж байна. Энэ байр сууриа тайлбарлана уу. Яагаад тусгаар тогтносон Монгол улс Англи, АНУ-ын колони гэж?

 - Юуны өмнө тусгаар тогтнол гэж хичнээн хэлсэн, ярьсан, бичиж болох ч бодит амьдрал дээр хараат бусаар ядаж дотоод бодлогоо явуулах чадвартай байж үүнийг үйл хэргээрээ баталж байх ёстой. Иймээс өнөөгийн энэ арчаагүй бодит амьдрал байдал бол 1990 онд өрнөсөн хувсгал гэж нэрлэсэн ч үнэндээ бол гадна талаас нарийн төлөвлөж удирдаж хийсэн хийсэн төрийн эргэлтээс эхтэй. 1985 оны хавар, ЗХУлсын тэргүүн К. У Черненко нас барсны дараа ЗХУ-ын КНамын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд М. С Горбачев гэгч Ставрополийн хязгаарын намын нэг ажилтан гарч ирснийг бид санаж байгаа. Гэвч дэлхийн II дайны үеэр нацистуудад эзлэгдэж байсан Ставрополийн хязгаараас амьд гарсан Михаил Горбачёв нацистуудын тусгай албадын хараанд өртсөн байсан ба иймээс дайны дараа голдуу нацистуудаас бүрдсэн АНУ-ын гадаад тусгай албад түүнийг далдаас байнга харж “маллаж хариулж” байгаад ийнхүү 1985 онд ЗХУлсын тэргүүнээр гаргаж ирсэн байдаг. Чухамдаа М. Горбачёв  перестройка – өөрчлөн байгуулалт гэх зальжин нэртэй ч үнэндээ бол ЗХУлсыг задлан устгахад чиглэсэн Хүйтэн дайны олон шат дараалсан бодлого үйл ажиллагаануудыг гардан эхлүүлсэн. Энд зориуд сануулахад, 1946 оноос Хүйтэн дайн хэзээ ч зогсоогүй ба гагцхүү жирийн олны нүднээс далд өрнөсөөр ирсэн байдаг. Ингэж ЗХУлсын толгойд коммунист багтай ч үнэн хэрэг дээрээ троцистуудыг  (цөөнхийн шуналт этгээдүүд) гаргасан тавьсны дараа эдгээр урвагчид хувийнхаа эрх ашгийн үүднээс Хүйтэн дайнд бууж өгч улс эх орноо Баруунд нэгтгэх үйл ажиллагаануууд – социалист үзэл санаанаас урваж бүх социалист улсуудын эдийн засгийн бүх харилцааг таслах, дотоодын үйлдвэрүүдэд гадаад зах зээл дээр чөлөөтэй гарах эрхийг өгөх гэх мэт нураан задлах үйлдлүүдийг шат дараатай явуулсан юм. Ийм учраас л, 1985-1990 он хүртэлх 5 жилд социалист улсууд түүний дотор БНМАУлсад гол нэрийн зарим барааны хомсдол аажмаар үүсч картын хуваарилалтанд орчихсон юм аа. БНМАУлсад барууны тусгай албад урвагчидтай хамтран хийсэн 1990 оны төрийн эргэлтийн зорилго бол манай улсыг Барууны эдийн засагт түүхий эд нийлүүлэгч мөн Барууны үндэстэн дамжсан компаниудын борлуулалтын зах зээл болгон хувиргаж колони болгоход чиглэж байсан байдаг. Тэр цагаас хойш бол үндсэндээ манай улс эх орны бүх уруудлын эхлэл тавигдсан. Үүн дээр 30 жил ярихгүй байгаа нэг зүйл бол Ватиканы сүм байна. Ватиканы сүм бол Европын тагнуулын албадын нэг гол төв нь. Энэ шашны байгууллага хэдий ч дан шашны үйл ажиллагаа явуулдаггүй, харин тагнах хорлон сүйтгэх албуудын нэг гол төв нь! Баруун Юкрайны бандерчууд, Польшын Солидарность-оос ардчилал эхэлсний гол учиг нь энэ ээ.

- Эдийн засгийн хувьд колон улс болсон гэж Та хэлж байна. Үүн дээр асуухад Монгол улс одоо хар жагсаалтанд орсон байгаа. Энийг хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй байна. Та үүнийг өөрийн үзэл бодлын хүрээнд тайлбар хэлбэл?

- Ер нь бол өнөөгийн бодит байдал тийм байгаа. Гэвч манайханд ойлгуулаад байгаагаас шал өөр юм. Хэрэв өмнөх түүхээ сөхвөл дэлхийн хоёрдугаар дайн гарахын өмнөх шиг санхүү-эдийн засгийн болон улстөрийн хямралтай нөхцөл байдал дэлхий дахинд бүрдээд байгаа. Сүүлийн жилүүдэд ОХУ АНУ-аас 50 дахин бага мөнгө зарцуулсан ч арми, зэвсэг техникийн хувьд илүү гарч хүчирхэгжсэн. Энэ нь халуун зэвсгийн дэлхийн дайн үүсэх нөхцөлгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ дэлхийн дайныг АНУ түүний дагуул Барууны орнууд дахин өдөөлөө гэхэд эргээд өөрсөд нь маш хохиролтой байдал үүсэх тийм нөхцөл бүрэлдсэн байгаа гэсэн үг. В. Путин хэлэхдээ хэрвээ дэлхийн дайн өдөөвөл бид ийм шийдвэрийг гаргаж байгаа тэр цэгт пуужингийн цохилтууд өгнө гэж мэдэгдсэн учраас Барууны эзэд-олигархууд эмээн болгоомжилж эхэлсэн. Иймээс мөнгө санхүүгээс болж дампуурлын ирмэг дээр аль эрт ирсэн эдийн засгаа аварч өөрсдийн ноёлогч байр суурийг хадгалж үлдэхийн тулд өөр аргаар дэлхийн дайн өдөөж хамгийн гол нь бусад улс орнуудын эдийн засгийг сүйрүүлэх гэж оролдож байгаа нь одоогийн COVID 19 буюу Барууны өдөөсөн байгаа бактериолгийн дайны эхний цохилт – царр тахал юм... Харин ардчилж АНУын колони болсон манай улсын хувьд сүүлийн 30 жил АНУ-аас бүүр актлагдсан, хуучин зэвсгийг нь худалдаж авч байгаа. Заримыг нь тусламж гэж байгаа ч манай улс өөр улсуудаас хүчирхэг орчин үеийн зэвсэг авах хэрэгцээг маань ийнхүү АНУ хуучин зэвсгээ “шахаж” хааж байгаа нь 1990 оноос АНУын колони болсон манай орны хөөрхий тавилан юм. Үүний зэрэгцээ Европын Холбоо нь АНУ-с, Англиас нүүр буруулах үйл явц өрнөж бгааг бид анзаарах ёстой. Иймээс Европын Холбооны хар жагсаалт гэдэг бол нэг талаасаа Британи, АНУ-тай хийж сөргөлдөөний нэг хэлбэр юм. Манай улсыг хар жагсаалтанд оруулсан шалтаг нь Оюу толгой, Таван толгойг ашиглаж байгаа Английн компаниудын эсрэг авч байгаа арга хэмжээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энд Монгол улс зөвхөн золиос нь болж байгаа.

 

- Монголын банк санхүүгийн эзэд дотоодын эдийн засгаа мөлжиж шулж байна. Тиймээс гадны банк оруулж ирэх нь зөв гэж зарим эдийн засагч нар үзээд байна л даа. Энэ тал дээр таны байр суурь.

 

- Гадны банк оруулж ирэх ямар ч бодит шаардлага байхгүй ээ. Биднийг нэг буруугаас нөгөө илүү буруу руу явуулах гээд байгаа. Бүр ч их хор уршигтай урхи руу биднийг түлхээд байгааг ойлгооч. Англи, Америк, Герман, Канад гэх мэт Баруунд төгссөн нөхдүүдийг хэрэв ойлгохыг оролдох юм бол тэд бүгд зөв юм шиг хэрнээ дандаа буруу арга замыг санал болгож байгаа. Яагаад гэвэл тэднийг неолиберал барууны санхүүгийн онолын тархи угаалтаар боловсруулчихсан учраас тэр ээ. Тэдэнд өөр онол, арга замын тухай мэдлэг байхгүй нь харагддаг. Жишээ нь, тэнд эдийн засгийг санхүүгээс нь салгаад заадаг. Иймээс тэд нар аливаа асуудлыг зөвхөн нэг талаас нь хараад байдаг. Өнөөдрийн банк санхүүгийн хувийн эзэд монголыг маш их мөлжиж байгаа нь бодит үнэн. Учир нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 11 арилжааны банкны ихэнхи хувьцааг нь барууны банкууд эзэмшиж байгааг ойлгочихвол бүх зүйл тодорхой болох юм. Жишээлбэл, Эрдэнэт уурхайн нөөцийг 1970-аад оны үед ЗХУ, Чехсловакын хэсэг геологчид тооцоолж уурхай барих боломжтой гэдгийг нээсэн. Ингээд ЗХУ Эрдэнэтийг 100% өөрийн мөнгө хөрөнгө, техник материалаар барьж босгосон үйлдвэр ба бас бүхэл бүтэн хот шүү дээ. Эрдэнэтийн уурхай Оюутолгойгоос зургаа дахин бага зэсийн нөөцтэй. Гэвч үйлдвэрийг дагуулаад ийм хот байгуулж өгсөн биз дээ. Дараа нь ЗХУ энэ хөрөнгөө харьцангуй богинохоон хугацаанд олж аваад Эрдэнэт уулын баяжуулах уурхайн 51 хувийг БНМАУ - монголын ард түмэнд шилжүүлж өгсөн. Гэтэл Английн Рио Тинто гэх хувийн компани өөрийн колони болгосон Монголыг бид хэзээ ч төлж барахгүй өрийн аймшигтай гүн гүнзгий нүхэнд унагачихаад байгааг хэрэв нүдтэй бол харж байгаа. Иймээс 30 жил дааж ядан чирч яваа харийн колоничлолын энэ төмөр гинжнээс салахын тулд бид бодит нөхцөл байдлаа өөрсдөө олж мэдэж ойлгох – ухаарах – сэхээрэх, тэгээд хамтдаа нэгдэн нэг хүч болж тэмцэх хэрэгтэй байна.

- Хүн амьдарч байгаа нийгмээ муу хэлэх, шүүмжлэх онцгүй зүйл л дээ. Гэхдээ би амьдарч байгаа нийгмээсээ айж байна. Дипломат консулын машинаар хар тамхи зөөлөө л гэнэ. Эдийн засгийн гэмт хэргүүд гарч байна.

- Афганы хар тамхи бол АНУ-ын ТТГазрын гол бизнес нь гэдэг шүү дээ. Иймээс эзэддээ тусалж зөвхөн тээврийг нь хийж яваа биз... Европын Холбооны хар жагсаалтын нэг гол шаардлага бол АНУын бүрэн эрхшээлд байгаа Монголыг банк санхүүгийн бүх мэдээллээ бидэнд ил болго гэсэн шаардлага юм. Би Европын Холбоо Англи, АНУ хоёртой сөргөлдөж дайсагнаж эхэлсэн гэдгийг хэлсэн шүү дээ. Иймээс энэхүү хар жагсаалт нэртэй дарамт шахалт нь яг хэн үрүү чиглэсэн байгаа нь тодорхой байгаа биз дээ. Монголд тийм ч шууд хүртээлтэй хориг биш гэж харж байна. Гэвч бүх баялагийнхаа төлбөрт нь ардчилсан гэх хочтой болсон Монгол орон дэлхийн энэ том гүрнүүдийн хооронд дахь сөргөлдөөн, тэмцлийнх нь золиос болсоор байх уу. Бид 30 жил үргэлжилж байгаа энэ хөөрхий байдлаа сайтар ойлгож ухамсарлах сэрэх сэхээрэх хэрэгтэй байна. Бидний зорилго бол хар жагсаалтнаас гарах биш ээ. Харин Англи, Америкаас мөнгө санхүүгийн бүрэн хараат байдал буюу неоколоничлолоос нь гарах бол гол зорилго юм.

 

- Та өөрөө ЗХУ-д төгссөн. Одоо бол Баруунд сурах чинь моод болоод байна шүү дээ. Баруунд боловсрол эзэмшсэн хүн л мундаг гэдэг болсон цаг. Дотоодын боловсрол эзэмшихээсээ ичих гэх мэт үзэл гаараад байна л даа. Гэвч тэнд очиж тархиа угаалгаж ирээд энд бодит байдлаа ч ойлгох чадваргүй тийм л нөхдүүд л байгаа.

- Яг үнэн. Бодит байдал дээр Баруунд санхүү - эдийн засгийг шинжлэх ухаан гэж заадаггүй юм аа. Тэдний заагаад байгаа тэр юм тэр чигтээ цул неолиберал үзэл суртал нь байдаг. Тэнд санхүүгийг элитүүдийн бусдыг мөлжих зэвсэг буюу неолиберал эдийн засгийн онол – экономиксоо л заадаг. Тэр нь эдийн засаг гэж чухам юу болохыг мэдэхгүй жирийн дунд сургууль төгсөөөд шууд ирсэн хүн харвал үнэмшээр юм шиг санагддаг ч бодит амьдралтай бараг холбоогүй зөвхөн барууны элитүүдийн хүсэл тачаал - онол төсөөлөл байдаг. Барууны тэтгэлэгт хөтөлбөрүүд нь өөрсдийнх нь неолибералч колончлолын бодлогыг ойлгож ухаарч болзошгүй, иймээс эсэргүүцэх магадлалтай тийм чадварлаг залуусыг зориуд сонгож Баруунд аваачаад тархийг нь мөлчийтөл угаадаг гэсэн үг. Тэгээд тэр тархиа угаалгасан залуусыг элдэв аргаар дэмжиж тухайн улсын төр засгийн өндөр албан тушаалд гаргаж ирдэг. Одоо ч гэсэн яг ингэж Баруунд очиж тогоонд нь чануулсан тавиул этгээдүүд Монголын төр засгийг барьж байгаа учраас Монгол орон улам сүйрч ард түмэн маань ядуурсаар байгаа. Ийм учир шалтгаанууд нь чухал байдаг учраас л америкчууд бусад орны дотоод хэрэгт ялангуяа сонгуульд гаднаас нь маш их оролцдог юм аа. Саяхан, хэд хоногийн өмнө Англи, Америкын элчин сайд нар Монголын сонгуулийн ерөнхий хороонд очиж удирдлагатай нь уулзлаа шүү дээ. Энэ бол манай сонгуулийн ажилд туслах гээд байгаа юм биш ээ. Тэд янз бүрийн юм өгөхийг амлах, туслах нэрийдлээр манай улсын сонгуулийн үйл ажиллагаанд өөрсдийнхөө хяналтыг тогтоож тавиул этгээдүүдээ гаргаж ирэх, дараа нь тэднээр дамжуулан Монголыг маань цөлмөх колоничлох гээд байгаа юм шүү дээ. Тэд гадна талаас нь манай сонгуульд хяналт удирдлагаа тогтоосон байгаа нэг арга нь 2016 онд сонгуулийн хар машиныг оруулж ирсэн явдал юм. Тухайн үедээ 40 гаруй тэрбум төгрөгөөр өмнө нь хэрэглэж байсан санал тоолдог хуучин машинуудаа өөрийн колони Монголд их өндөр үнээр шахсан. Үүнийг хэн ма их уриалж байсан билээ, эргэн сана даа. Монголд сонгуульд санал өгөх 1, 3 сая гаруйхан хүн байгаа. Тэрнээс зарим нь янз бүрийн шалтгаанаар сонгууль өгдөггүй. Тэгэхээр 700-800 мянган хүний санал тоолохын тулд тийм машин оруулж ирсэн гэсэн үг. Тэд санал тоолдог машины программ хангамж дотор нь мөн саналаа өгсөн сонгогчдийн тоог нэгтгэдэг картридж картандаа залилангийн програмаа урьдчилан суулгасан байдаг. Тэрэн дотор нь тусгай зориулалтын ехе программтай. Тэр нь нэг нэр дэвшигчийн авсан саналын тоог програмаар сольчихдог гэсэн үг. Тэдний бас нэг гол зорилго нь сонгуулийн дүнгээс болж ард иргэдийг хагалан бутаргах, тэднийг хооронд нь эвдрэлцүүлэх ба ингэж улс орныг самрах сулруулах – хэзээ ч нэгдмэл, хүчирхэг цул болгохгүй байлгах гэсэн харийн чивэлт бодлого яваад байгааг бид ойлгож сэрэх хэрэгтэй байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын үед төрийн хоёр дахь хэлийг англи хэл болгоё гэж байсан. Гэтэл англи хэл чинь мөхсөн латин бүлгийн маш ядуу хэл ба мөн колоничлогчдын хэл шүү дээ. Энэ мэтчилэн Англи, Америкын неоколоничлол зүтгэж байж албан тушаалд очиж улс эх орныг маань тэдний бүрэн эрхшээлд, хяналтанд нь оруулж байгаа.

- Үнэхээр гадаадад төгсөж ирээд эх орондоо юм хийх гээд байгаа юм бол боловсролын байгууллагатай хамтраад боловсролын системээ эхлээд өөрчлөх хэрэгтэй байна.

- 1990 оны төрийн эргэлтээр ардчилагчид буюу неоколоничлогчдын гар хөлүүд юу юу ямар дэс дараалалтай хийсэн бэ гэж үү. Хамгийн анхны гадаадын төслүүдийн нэг болох Данида нэртэй төсөл хэрэгжсэн. Тэр төслөөс Хэвлэлийн хүрээлэн байгуулагдсан шүү дээ. Тэр нь шинэ ардчилсан гэгч сэтгүүлчдийг бэлдэх 2-хон жилийн курс. Гэхдээ тэднийг сургаж зааж байгаа бүх юм нь ердөө барууны улсуудыг шүтүүлэх, Монголыг Баруун шиг болгох гээд байгаа мэт зорилготой. Гэвч тэд Монголд туслах гээд байгаа юм биш ээ. Харин Монголыг эрхшээлдээ мөнх байлгах, үүний тулд өрийн гүн гүнзгий намагт унагаахад чиглэж байгааг бид 30 жил харлаа шүү дээ.

- Та УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэхэд эдийн засгийн ямар бодлого явуулах бэ?

- Эдийн засаг хар жагсаалтнаас гарах чинь гол зорилго биш ээ гэдгийг хэлсэн. Хар жагсаалт гэдэг чинь Европын холбооноос өөрсдийнхөө компаниудад Монгол руу хийж байгаа хөрөнгө оруулалтан дээр тавьсан хязгаарлалт хориг гэж. Барууныхан Монгол улсыг 30 жил гаднаас нь удирдаад мөлжөөд шулаад бүх баялагийг маань цөлмөөд байна. Мөн Монголын эрх баригчдад захиалж элдэв хорлонтой хуулиуд батлуулж байна. Тэгээд араас нь Монголд хийгдэж байгаа тэдний бүх юм өмнөхөн нь тэдний захиалгаар хийж бэлдсэн хуулийн дагуу хэрэгжиж байгаа. Бодит байдал ийм л байгаа, нэг талдаа өрөвдмөөр нөгөө талдаа үнэхээр харамсаар байна. Ийм учраас Барууны ялангуяа АНУ, Английн далд шинэ хэлбэрийн мөнгө санхүүгийн колончлолоос гарах ёстой. Үүнийг хууль тогтоох шатнаас хийж эхлэх ёстой. Тэгвэл энэ хар, саарал жагсаалтууд аяндаа байхгүй болчихноо.

- Мөн тэдний төслөөр баталсан 1992 оны Үндсэн хууль мөн саяхны өөрчлөлтүүд гэгч бол гаднын энэ неоколоничлолыг улам баталгаажуулсан ажил болсон. Ер нь Үндсэн хууль бол улс эх орон, ард түмний тавилан болдог учраас ингэж хөнгөн гоомой хандаж огт болохгүй ээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.76.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.