ХЗДХЯ: Эрүүгийн эрх зүй, КРИМИНОЛОГИ СУДАЛГААНЫ чиглэлд Солонгос улстай хамтран ажиллана
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 44 мин

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, БНСУ-ын Криминологи, хууль зүйн суурь судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Жён Вүн Сок нар 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

✅Талууд санамж бичгийн хүрээнд эрүүгийн эрх зүй, криминологи, хууль зүйн бодлогын чиглэлээр хамтран эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, харьцуулсан болон бодлогын судалгаа хийх, судлаач солилцох, туршлага хуваалцах зэргээр хамтран ажиллах юм.

✅БНСУ-ын Криминологи, хууль зүйн суурь судалгааны хүрээлэн нь 1989 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Солонгосын эдийн засаг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн гишүүн байгууллага юм. Тус хүрээлэн нь Солонгосын эрүүгийн бодлого, хууль зүйн системийн шинэтгэлд онол, судалгааны түвшинд чухал нөлөө үзүүлдэг, нэр хүндтэй, тэргүүлэх судалгааны байгууллага аж.

✅ Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрүүгийн болон хууль зүйн бодлого, гэмт явдал судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.60.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.