
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлтэй хамтран “Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт” өнөөдөр /2025.04.16/ зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээл, санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх болон хүрээлэн буй орчны төлөвлөлтөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Тиймдээ ч төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнууд санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэгтэй байснаар иргэд рүү чиглэсэн бодлого, арга хэмжээ илүү үр дүнтэй байдгийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлсэн үгэндээ онцолсон.
Сургалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга М.Буяндэлгэр санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бол Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүд хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл, мэдлэг олголоо.
Сургалтын хувьд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг санхүүгийн мэдлэг, мэдээллээр хангах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таних, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцоллоо.
“Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт”-д Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, дүүргүүдийн цагдаагийн газар болон хэлтсийн дарга нарын төлөөлөл бүхий 40 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо.






Холбоотой мэдээ
-
4 цаг 59 мин
-
5 цаг 20 мин
-
20 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 39 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин